Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны долоогоос есдүгээр сарын хооронд
хурдасч байгаа гэсэн мэдээ гарчээ. Ийнхүү дэлхийн хоёр дахь том эдийн
засгийн өсөлт 7.8%-д хүрч өмнөх оныхоос дээшилсэн үзүүлэлт гарлаа. Аж
үйлдвэрийн бүтээгдэхүүн, жижиглэнгийн худалдаа, хөрөнгийн зах зээлийн
хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлж байна. Урд
хөршийн эдийн засгийн өсөлт огцом хурдасч байгаад ахин удааширч эхэлсэн
нь шинжээчдийн санааг зовоож байлаа. Гэтэл эдийн засгийн өсөлт хурдасч
эхэлсэн нь тус улсын эрх баригчид дэлхийн зах зах зээлийг мэдэрч,
оновчтой бодлого боловсруулсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Хятадын эдийн засгийн өсөлт энэ жилийн дунджаар 7,5%-тай байна гэж эдийн
засагчид үзэж байна. Харин аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн өмнөх
оныхоос 10.2% хувь өссөн байхад, жижиглэнгийн худалдаа 13.3%, хөрөнгө
оруулалт 20.2% хүртэл өссөн үзүүлэлтийг тус улсын үндэсний статистикийн
хорооноос гаргалаа.
Сэтгэгдэл (1)