Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн сарын сүүлчээр хөрөнгө оруулагч талтай Лондонд хэлэлцээ хийгээд ирсэн. Тэгвэл тус хэлэлцээр өнөөдрөөс Монголд үргэлжлэх гэж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Рио тинто”-гийн төлөөлөгчид өчигдөр Улаанбаатарт ирсэн байна. Тэд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээг үргэлжлүүлэх бөгөөд нэгдүгээр шатны зардал болон төслийн ТЭЗҮ-д анхаарлаа хандуулах гэнэ. Хоёр дахь шатны хэлэлцээгээр 15 асуудлыг ярилцах бөгөөд он дуусахаас өмнө нэгдсэн шийдэлд хүрнэ хэмээн Монголын талын ТУЗ мэдээлсэн билээ.