Монголбанкны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдаан 2013 оны есдүгээр сарын 25, аравдугаар сарын 4-нд тус тус хуралджээ.
Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 баримлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих хөтөлбөр”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд Хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч, холбогдох газруудад санал, зөвлөмж хүргэн ажиллахаар болжээ.