Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаагийн танилцуулснаар Монгол Улсын өр 4.1 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Түүний танилцуулсан судалгааг дэлгэрэнгүйгээр хүргэе. Саяхан манайх Н.Энхбаярын ачаар их өрийг тэгэлсэн. Гэтэл одоо 4.1 тэрбум төгрөгийн өртэй болжээ.
Дээр дурдсан манай улсын өр болох хоёр тэрбум ам.доллар дээр 1.5 тэрбумын Чингис бонд, 600 сая ам.долларын Хөгжлийн банкны бондыг нэмбэл бид 4.1 тэрбум ам.долларын өртэй байна. Нэрлэсэн үнээрээ энэ нь долоо орчим их наяд төгрөг болж байгаа гэнэ. “Нэрлэсэн буюу нийт зээлийнхээ үлдэгдлийг авч үзэхэд энэ нь төдийлөн зөв харьцуулалт биш юм. Энэ зээлийг бид яг одоо төлөх гэж байгаа хэрэг биш. 5-10 жил, заримыг нь 30-40 жилийн дараа төлөх зээл юм. Одоогийн байдлаар Монгол Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа” гэж Б.Нямаа хэлсэн юм. Түүнчлэн Чингис бондод жилд 70 орчим сая ам.доллар төлж байгаа аж.
24tsag.mn
1990 оноос хойш Монгол Улс нийт 2.7 тэрбум ам.долларын гадаад зээлийг авчээ. Одоогийн байдлаар манай улс 990 сая ам.долларыг буцаан төлсөн байна. Цаана нь хоёр тэрбум орчим ам.долларын үлдэгдэл байгаа аж. Манай улс 2030-аад он хүртэл өрөө эргэн төлөх юм. Ингэхдээ жил бүр бид 50-60 сая ам.доллар төлөх тооцоо байгаа гэнэ. Судалгаагаар 2015 оноос эхлэн манай гадаад зээлийн эргэн төлөлт өндөр түвшинд очих юм. Өөрөөр хэлбэл, жилдээ 80 орчим сая ам.доллар төлөх хэмжээнд хүрээд эргэн бага түвшинд очих аж. Нийт авсан зээлийн зарцуулалтын 26 хувь нь нийгмийн салбарт, 74 хувь нь эдийн засгийн салбар буюу үйлдвэр, барилга. холбоо зэрэгт зарцуулагдсан байна. Үүний дагуу хэрэгжүүлсэн 189 төсөл хөтөлбөр байдгаас 161 нь хэрэгжээд дууссан дүнтэй байгаа юм.

Сэтгэгдэл (2)