Өнгөрөгч баасан гарагт Хөрөнгийн бирж 50 хэлцэл хийж, 19 компанийн 22048 ширхэг үнэт цаас арилжаалсан байна. Арилжаагаар дөрвөн компанийн ханш өссөн бол зургаан компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал "Мах Импекс" компанийн үнэт цаас 9.59 хувиар өссөн бол "Оллоо" 7.5, "Адуун чулуу" 0.47 хувиар тус тус өссөн байна.
Харин хувьцааных нь үнэ ханш буурсан компаниудын олонхи нь уул уурхайн компаниуд байна. Үүнд "Шивээ овоо" 3.33, "Тавантолгой" 3.23, "Шарын гол" үнэт цаас 2.53 хувиар буурчээ.
Харин хувьцааных нь үнэ ханш буурсан компаниудын олонхи нь уул уурхайн компаниуд байна. Үүнд "Шивээ овоо" 3.33, "Тавантолгой" 3.23, "Шарын гол" үнэт цаас 2.53 хувиар буурчээ.