Лондонг зорьсон Оюу Толгой компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн өнөөдөр эх орондоо ирлээ.
Эх сурвалжийн өгүүлснээр Лондонд болсон хэлэлцээр нааштай өрнөсөн бөгөөд хэлэлцээрийн явцад юу яригдсан, хэр болсон, ямар уур амьсгал дунд өрнөсөн, ямар асуудлыг хэлэлцсэн талаар маргааш 11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.
Оюутолгой компанийн далд уурхайн санхүүжилтын асуудалд хоёр тал байр сууриа нэгтгэсэн бөгөөд зарим асуудлыг Улаанбаатарт хэлэлцэхээр тогтжээ.
Уг уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилт нь гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалт болох 4.4 тэрбум ам.долларыг 6.7 тэрбум болгосоноос үүдэн хэлэлцээрийн ширээний ард суух үндэс нь болсон. Үүнийг гэрээнийхээ дагуу санхүүжилтыг хийх ёстой гэж үзэж буй нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь ямар ч байсан хэлэлцээр хийж Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Т.Энхэлээ