Монголбанкнаас гаргасан судалгаагаар он гарсаар эхний найман сард махны үнэ 7.4-11.2 хувиар өссөн байна. Тухайлбал, хонины ястай махны үнэ 7.4 хувь, үхрийн ястай махны үнэ 10.8 хувь, үхрийн цул махны үнэ 11.2 хувиар өсчээ. Хэдийгээр махны үнэ ийн өссөн ч өмнөх жилүүдтэй харьцуулахад үнийн өсөлт харьцангуй гайгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2008-2012 онд хонины ястай махны үнэ жилд дунджаар 25.3 хувиар өссөн байна. Харин үхрийн ястай махны үнэ 23.3, үхрийн цул махны үнэ жилд дунджаар 28.3 хувиар өсч байжээ.