Зах зээлд эргэлдэж буй мөнгөний хэмжээ 2013 оны эхний найман сард 20 хувиар өссөн байна. Гэхдээ энэ нийлүүлэлт тодорхой салбаруудыг дэмжих, ажлын байрыг хадгалах зориулалттай нийлүүлэлт байжээ. Үүний үр дүнд эдийн засгийн идэвхийг дэмжиж, ажлын байрны тоог бууруулахгүй барьж чадаж байгааг эдийн засагчид онцолж байна. Тодруулбал, Монголбанк он гарсаар дэд хөтөлбөрүүд болон моргейжийн зах зээлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2.9 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн байна. Сүүлийн гурван жилд мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 40 хувиар нэмэгдсэн байна. Харин мөнгений энэ нийлүүлэлт эдийн засгийн идэвхийг дэмжих бус халамжийн хэлбэрээр зах зээлд гарч байсан учраас инфляцид сөргөөр нөлөөлж байжээ.