"Оюутолгой" одоогоор 100 мянган тонн хүдэр олборлоод байна. Энэ сарын 18-ны байдлаар 160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж үүний 38 мянган тонныг экспортлосон байна. Экспортын баяжмал Хятадын хилийн агуулахад хадгалагдаж байгаа аж. Зэсийн баяжмалыг “Gangquimadou” хилийн боомтоор Хятад руу гаргаж буй юм байна. Иймээс Оюутолгойн хэрэглэгчид экспортлосон баяжмалыг худалдан авахын тулд Хятадын гаалийнхчаас зөвшөөрөл авдаг байна. Хэрэглэгчид Хятадын гаалиас бүтээгдэхүүнээ татаж авсны дараа баяжмалын төлбөрийг “Оюутолгой” компанид шилжүүлдэг. Тус компани нь оны төгсгөл гэхэд төлөвлөсөн баяжмалаа борлуулна гэдгээ онцолжээ.