Манай улсын төлбөрийн тэнцлийн өнөөгийн төлөв байдлыг танилцуулах “Хямрал уу, боломж уу” сэдэвт семинар маргааш болно. Семинарыг Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон МУИС, СЭЗДС, ХААИС хамтран зохион байгуулж байгаа юм. Семинар маргааш өглөөний 09.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд эхэлнэ.
“Хямрал уу, боломж уу?” сэдэвт нээлттэй семинараар 2013 оны төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг хэлэлцэж, төлбөрийн тэнцлийн эдийн засаг болон ханшид үзүүлэх нөлөө, ач холбогдлынх нь талаар дэлгэрэнгүй ярилцахаас гадна улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж байдаг гадаадын эдийн засаг, зах зээлийн нөхцөл, дотоодын нөхцөл байдал, ханшийн талаар ч хэлэлцэх аж.