Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран ажиллахаар болсон юм. Хамтын ажиллагааны эхлэл болж 2011 оны тавдугаар сард судалгааны баг ирж ажилласан бөгөөд мөн оны зургадугаар сард Монгол орны усан хангамжийн тулгамдсан асуудлаар бүх талуудын оролцоог хангасан хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эдийн засгийн чуулган хамтран зохион байгуулсан яриа хэлцлийн нэг хэсэг болох “Монгол орны усны нөөц хөгжлийн хурдасгуур болох нь” салбар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж хуралдааны төгсгөлд БОНХЯ “2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран төсөл хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төслийн эхний шат нь 1-2 жилийн хугацаанд 1-1,5 сая ам.долларын төсөвтэй байх бөгөөд ойрын үед гэрээг үзэглэж төслийг эхлүүлэхээр тохирсон байна.
Ийнхүү Монгол Улс болон Дэлхийн эдийн засгийн чуулганы хамтын ажиллагаа яриа хэлцлээс бодит ажил хэрэг болж эхэллээ.
Ийнхүү Монгол Улс болон Дэлхийн эдийн засгийн чуулганы хамтын ажиллагаа яриа хэлцлээс бодит ажил хэрэг болж эхэллээ.