Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах саналаа өгчээ. Харин Монголбанк энэ удаагийн валютын арилжаанд оролцоогүй байна. Мөн арилжааны банкууд төгрөгийн своп, ам.долларын форвард хэлцэл хийх санал ирүүлснийг Монголбанк саналыг хэсэгчлэн биелүүлжээ.