“Эрдэнэс таван толгой” ХК нүүрс ачилтаа хорь хоногоор зогсоохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор ямар шалтгааны улмаас олон хоногоор ажил цалгардах болсон тухай мэдээлээгүй байна. Гэхдээ энэ нь нэлээд ноцтой асуудлыг дагуулах болно хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна.
Бүхэл бүтэн хорь хоногоор нүүрс ачилтаа зогсоох юм бол Таван толгойн уурхай ихээхэн алдагдал хүлээх нь ойлгомжтой юм.
Таван толгойн уурхайгаас 2011 онд нэг сая тонн, өнгөрсөн онд 2,5 сая тонн нүүрс олборлож 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,4 сая тонн нүүрсийг экспортолсон байна. 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болно хэмээн төлөвлөж байгаа билээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (3)