Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар 25.0 сая ам.доллар, 60.0 сая юанийг худалдав. Мөн банкууд 31.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв. Монголбанк нийт 65.8 сая ам.долларын гадаад валютыг валютын захад нийлүүллээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл (1)