Азийн банкны холбооны 30 дах удаагийн чуулга уулзалт “Ази тив дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор энэ жил манай оронд зохион байгуулагдахаар болсон. Тус чуулга уулзалт өнөөдөр Blue sky зочид буудлын хурлын танхимд эхлэх бөгөөд уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм. Энэ тухай хэвлэлийн бага хурал 15:00 цагт The Blue Sky зочид буудлын 3 давхарт болно.
Тус чуулга уулзалтын үеэр Азийн улс орнуудын банкны салбарын өнөөгийн байдал, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийгдэхээс гадна уулзалтанд оролцож буй Азийн банкны холбооны гишүүн банкуудын төлөөлөл, санхүүгийн шинжээчид тивийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үр нөлөө, боломжуудын талаар хэлэлцэх юм.
Дашрамд дуулгахад Азийн Банкны Холбоо жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээгээрээ дамжуулан тив, бүс нутгийн төвшинд банк санхүүгийн салбарын төлөөлөл болсон нөлөө бүхий байгууллага, мэргэжилтнүүд, томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож уулзуулахаас гадна асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлүүдийг эрэлхийлдэг аж.