Банк бус санхүүгийн байгууллагууд валютын ханшийг зохиомлоор өсгөж байгаа эсэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаж, үр дүнг нь УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан билээ. Хэрэв долларыг зохиомлоор өсгөсөн байвал тухайн байгууллагад хатуу арга хэмжээ авахыг анхааруулаад байна.
Харин УИХ-ын дарга валютын наймаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагууд, ченжүүдийг нэгдсэн журамтай, арилжааны банк шиг журмаар ажилладаг болгох үүрэг өглөө. Тэрбээр "Кассын машингүй, ханшаа самбарт бичиж тавиагүй, гудамжинд машин тосож гүйдэг, гадаа наймаа хийдэг газруудын лицензийг хураа. Та нарт ийм бүрэн эрх бий" гэв. Тодруулбал "Найман шарга" зэрэг валютын зах дээр машиндаа, гар дээрээс валют зардаг, авдаг байдлыг зогсоохыг шаардлаа. Мөн ББСБ-ыг зарласан нэг ханшааг наймаа хийдэг болгох ёстойг СЗХ-нд даалгасан юм. Ингэж ченжүүдийг цэгцэлснээр валютын ханшийг зохиомлоор өсгөх боломжгүй болно гэж үзжээ.

Сэтгэгдэл (19)