Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс оршуулгын тэтгэмжийг хоёр дахин нэмэх тогтоол гаргаад байна. 2009 онд Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн иргэний ар гэрт 300 мянган төгрөгийн оршуулгын тэтгэмж олгодог байсан. Тэгвэл энэ хэмжээг 2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс 620 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн байна.
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгодог юм.
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгодог юм.