Богино хугацаанд огцом өсөөд байгаа ам.долларын худалдах ханш 1700-д хүрээд байна. Долларын ханшийг буулгаж чадахгүй байгаад иргэд Монголбанкны бодлого муугаас боллоо хэмээн шүүмжилж байгаа. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь долларын ханш өссөн нь өмнөх Засгийн газрын тавьсан өртэй холбоотой гэсэн тайлбар хийж байна. Тэрбээр "Америк долларын ханш өссөн шалтгаан нь гаднаас орж ирэх ёстой байсан тэрбум ам.доллар өрөнд явсан. Оюутолгойгоос экспортолж буй бүтээгдэхүүнээ 250 сая ам.долларын өрөнд явуулж байна. Тавантолгойгоос экспортолж буй нүүрсээ 350 сая ам.долларын, Эрдэнэтээс экспотролж буй зэсээ 230 сая ам.долларын өрөнд өгч байна. Ингээд л ам.доллар орж ирэхгүй байгаа учраас ханш нь өсөх шалтгаан болсон" гэжээ. Өөрөөр хэлбэр өнөөдөр долларын ханш зах зээлийн зарчмаар өсч байгаа бөгөөд өрөө дарж дууссаны дараа, эсвэл их хэмжээний хөрөнгө оруулалт гаднаас орж ирсний дараа хэвийн хэмжээндээ очино гэж эрх баригчид үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (28)