Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн БНХАУ-ын Шанхай хотод төвтэй "Volvo" угсралт, тоног төхөөрөмжийн компанийн ерөнхийлөгч Lawrence Luo, худалдааны төлөөлөгч Patrick Ye нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
"Volvo" угсралт, тоног төхөөрөмжийн компани манай улсад төлөөлөгчийн газраа нээх, улмаар барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой яваагаа илэрхийллээ.
Тус компанийн нийт орлогын 25 хувийг барилгын тоног төхөөрөмжийн худалдаа бүрдүүлдэг юм байна. Тоног төхөөрөмжөөс гадна технологийн судалгааны ажил түлхүү хийгддэг. Жилдээ 200 тэрбум юанийн экскаватор, дугуй болон барилгад шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголд Volvo-ийн салбар охин компани болох Шандунь, Линдунийн техник, машин механизм орж ирсэнийг үзсэн тухайгаа "Volvo" угсралт, тоног төхөөрөмжийн компанийн ерөнхийлөгч Lawrence Luo хэлэв.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн энэ жил барилгын салбарт 1 миллиард 200 сая ам долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ бол барилгын салбарт хийгдсэн том хөрөнгө оруулалт болохыг онцлов.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймээс иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд түлхүү анхаарч байгааг тэдэнд мэдээлэв.
Барилга, хот байгуулалт яамны зүгээс барилгын салбараа хөгжүүлэхийн тулд барилга барих зөвшөөрлийн тоог бууруулах, норм стандартыг шинэчлэх, барилгын салбарт дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ ирэх намрын чуулганаар барилгын тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг өргөн барих гэж байгаа талаар ярилаа.
Барилгын салбарт хийгдсэн том ажлын нэг нь моргейжийн зээл. Одоо орон сууцны нийлүүлэлт маш чухал болсон энэ үед энэ салбарт дэлхийд нэр хүндтэй компани орж ирэхэд баяртай байх болно гэлээ.