Найман хувийн хүүтэй орон сууцны ипотикийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 43 хоногийн мэдээллийг Монголбанкнаас өглөө.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 15336 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 437.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 393.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 5945 иргэнд 327.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Иргэд 393.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 5945 иргэнд 327.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.