Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Хүрэлбаатар эмч анагаах ухааны түүхэнд шинэ нээлт хийлээ

2013-8-28
0
ЖИРГЭХ

index    Дэлхий нийтээрээ хүмүүс эрүүл зөв амьдрах ухаанд суралцах, эмгүй эмчилгээг шүтэж хүрээлэн буй орчноосоо эерэг энерги авах, яавал урт удаан наслах вэ гэдгийг судалж багагүй цаг хугацааг зарцуулдаг болсон нь нууц биш. Энэ ч үүднээс  эмгүй эмчилгээ, бариа ховсын аргаар олон мянган хүнийг эмчилж энэ шинжлэх ухааны нууцыг таниулах үйл ажиллагаа хийж яваа С.Хүрэлбаатар эмчийг Ховсчин Хүрлээ гэдгээр нь хүмүүс андахаа байсан. 1987 онд АУДС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засал, дурангийн эмчээс эхэлсэн тэрээр ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үед “Сэтгэшгүй” гэх өвөрмөц нэртэй эмнэлэг нээж өвөрмөц эмчилгээ хийж эхлэсэн үеэсээ хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. 10-ын 66-ийн зэрэг, арвын жаран зургаа гэсэн тооны хязгаарын нэр бөгөөд хүн төрөлхтөн одоохондоо үүнээс цааш сэтгэж чадаагүй гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. 

Дэлхий нийтэд тэр дундаа Монголд Ховсын шинжлэх ухаан төдийлөн дэлгэрээгүй болоод ч тэрүү ийм аргаар хүн эмчилдэг эмч гэхээр зарим нэгэн “их мэдэгчид” ийм эмчилгээ гэж байдаггүй юм гэж маргах байх. Энэ талын мэргэжилтэн ч манайд хэр олон  байдгийг би мэдэхгүй. Харин ховс, бариа засал эмчилгээгээр миний мэдэхийн 22 жил ажиллаж манай том том эмнэлэгүүдээс эмчилгээгүй гээд гаргасан хүмүүсийг эмчилж, эдгэрүүлж байсан гайхамшигтай түүхийг нь мэдэх юм байна. Тэр хүмүүс нь ч эдүгээ амьд сэрүүн байж эрүүл саруул болсоноо хэвлэл мэдээллээр бишгүйдээ ярьж байсныг та бүхэн олонтой харсан байх. 

Саяхан “Ховс, био орон зайн өвчлөл” гэх С.Хүрлээ эмчийн бичсэн номыг сонирхон уншаад ихийг бодлоо. Анагаах ухааны салбарт хийсэн ололтууд, эмчилгээгүй гээд хэнд хандахаа мэдэхээ байсан хүмүүсийг хүлээн аваад эдгэрүүлж чадсан гайхамшиг, халуун амьсгал нь тасарч байгаа өвчтөнүүд нь юунаас болж хорвоог орхисон, дөнгөж төрж буй хүүхдийг эх барьсан тухай гээд эмч болсоноосоо хойш үзсэн харсан, туулсан, эмчилсэн гээд өөрт тохиолдсон бүхий л зүйлээ уг номондоо оруулсан нь сүүлийн үеийн нэгэн хэв загварт орсон номнуудыг бодвол үнэхээр “чулуу” болжээ. Олон арван жилийн туршлага, дадлагаа хойч үедээ хэрхэн яаж үлдээх вэ, ховс био орон зай гэж юу байдаг,  түүнийг шинжлэх ухааны нэр томьёонд хэрхэн оруулах вэ гэсэн сэтгэлээр энэ номыг бичсэн нь сонирхол татахуйц бүтээл болж чадсан байна.

Түүгээр зогсохгүй С.Хүрэлбаатар эмч анх удаа ховсын шинжлэх ухааны талаар тайлбарлаж ховсын ангилал хийсэн ба ховс болон биоэнерги гэсэн зүйлүүд нь хоёр тусдаа юу, нэг үү гэдгийг тайлбарлажээ. Дэлхийн олон эрдэмтэд, монголын судлаачид, сонирхогчид биоэнерги буюу аура, ховс тусдаа гэж ойлгодог. Гэтэл энэ хоёр зүйлийг нэг юмны хоёр тал гэдгийг онол, практикийн хувьд баталсан байх юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр зүйлийг нэг юм гэж баталж чадсанаараа дэлхий нийтэд шуугиан тариад байна.

Хүн төрөлхтөн 5000 орчим жилийн өмнөөс аура, энергийн талаар ярьж бичиж байсан түүх номын шарласан хуудаснаас олдсон нь бий. Одоо ч бичиж, судалж байгаа эрдэмтэд бие организмын анатоми, физилогийн үйл ажиллагаатай холбоотойгоор тайлбарласан тайлбар тэр бүр байдаггүй. Зөвхөн ийм энерги байдаг гэдгийг их бичих болж. Тухайлбал аджина чакра буюу гурав дахь мэлмий нь ямар мэдрэмжийн орон зай үүсгэдэг, энэ нь ямар өвчинг үүсгэдэг талаар бичсэн эрдэмтэд нэгээхэн ч үгүй.

Бид цаг үеэ дагаад шинжлэх ухаан, техник өндөр хөгжсөн оронд амьдарч байгаа. Ийм орчин нөхцөлд аура болон биоэнергийн шинжлэх ухаан дээд зэргээр хөгжих ёстой байтал өдийг хүртэл сайн хөгжөөгүй. Харин С.Хүрэлбаатар эмч БИО ОРОН ЗАЙН ӨВЧЛӨЛ гэдэг нэр, томьёог анагаах ухааны түүхэнд анх удаа оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл хүний био орон зай өвчилдөг, түүнээс болж олон төрлийн өвчин үүсдэг гэдгийг онол, практикийн хувьд баталж чадаж.

Тиймээс урд өмнө хэн ч зоригтойгоор дуугарч, нотолж, эмчилж чадаагүй өвчнийг эмчилж, энэ салбарт цоо шинэ өнгө нэмсэн С.Хүрэлбаатар эмчид бид баяр хүргэх ёстой байх. Би ч хувиасаа баяр хүргэж байна. 

Энэ бол Монголын анагаах ухаанд гарцаа байхгүй аугаа их нээлт. Магадгүй дэлхий нийтэд ч шинэ нээлт болсон бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг тун удахгүй биз. Яагаад гэвэл яг одоо түүний ХОВС БИО ОРОН ЗАЙН ӨВЧЛӨЛ бүтээл нь англи, герман хэл дээр хэвлэгдэн баруун европын зах зээлд гарчихаад байна. Түүний номны тухай, ховсын шинжлэх ухааны тухай баруун европ тэр дундаа Герман, Швейцарын эрдэмтэн, судлаачид сонин, сэтгүүлд шүүмж өрнүүлж байна.

Түүний номонд сүнс гэж юу вэ, түүний бүтэц ямар байдаг тухай, мэдээлэл хаана оршин тогтнодог болон хүн үхсэн хүний мэдээллийг хэрхэн яаж авах вэ, хөх мөнх тэнгэр гэж Монголчууд яагаад сүсэглэдэг, хараал, ерөөлийн тухай, бузар гэж юу байдаг, дайрлага гэж юу байдаг, түүнд өртвөл хүн яагаад өвчилдөг тухай болон био орон зайг анатоми физиологтой нь холбож тайлбарласан урд өмнө нь хэн ч ярьж бичиж байгаагүй гайхалтай нээлт гэж хэлэхэд болох байх. Өөрөөр хэлбэл ховсын физилоги гэдэг шинэ физилогийн салбарыг нээсэн юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Эцэст нь мөхөс би бодлоо. Энэ ном бол сурах бичиг биш аж. Хэрвээ та онолыг нь  уншаад ойлгож чадахгүй бол био энергийн /аура/ өвчний талаар уншиж өөрийнхөө мэдлэгт нэмэр болгоно биз. Ялангуяа анагаах ухааны чиглэлээр сурдаг, багшилдаг, судалдаг хүмүүсийн заавал олж унших ном юм байна гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Би энэ номыг учир дутагдалтай гэж хэлэхгүй, дутагдалтай тал байгаа л байх. Харин шинэ мэдлэг асар ихийг өгөх уншууртай, сонирхолтой бүтээл болжээ гэдгийг л батлан хэлэх байна.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hehe (202.179.18.8)
    ugaasaa Tovdiin lam naraar damjaad delhii dahind il bolson sh d, yuunii neelt baidiin
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 28 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 33 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 4 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 50 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК