Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ургац хураалтын урьдчилсан баланс гарлаа

2013-8-27
0
ЖИРГЭХ

   3107  2013 онд улсын хэмжээгээр 293.4 мянган га-д үр тариа, үүнээс 276.6 мянган га-д буудай, 15.1 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 79.4 мянган га-д тосны ургамал, 11.9 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 407.4 мянган га-д тариалалт хийсэн юм.
   Ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн  тосны ургамал, 21.0 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа нь нэг га-гаас дунджаар 14.8 цн буудай, 140.2 цн төмс, 135.5 цн хүнсний ногоо, 8.2 цн тосны ургамал, 17.4 цн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүллээ.  /2013 оны ургацын урьдчилсан балансыг хавсаргав./

    Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг 5 дугаар сарын 01-нээс  5 дугаар сарын 30-ны хооронд  зохион байгууллаа.  Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж 12 аймгийн 265.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.2 % нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан болно.    

   Хавар 5,6 дугаар  саруудад нийт нутгаар сэрүүн, 7-8 дугаар саруудад  бороо үргэлжилэн орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа бөгөөд нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байна. Энэ нь цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтой гэсэн үг юм.

   Ус цаг уурын хүрээлэнгээс өгч буй урьдчилсан мэдээгээр 8 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тулд болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт хүргүүлээд байна.

   Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Сэлэнгэ, Булган, Архангай аймагт нийтдээ 2871 га үр тарианы талбайн ургац мөндөрт цохигдсон байна.

Аж ахуйн нэгж, иргэд урьдчилсан байдлаар 277.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 140.9 мянган га талбайг нь дэвшилтэд технологиор  боловсруулсан  байна. Түүнчлэн бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний буюу 44.4  мянган тонн үр нөөцлөхөөр санал ирүүлээд байна.

Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтай  явуулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүллээ.   Үүнд:

- Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээг сурталчлах, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, тариаланчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Тариалангийн шинэчлэл” Улсын зөвлөгөөн, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дорнод аймагт тариаланчдын зөвлөгөөн, Дархан-Уул аймагт “Фарм шоу-2013” техник технологийн үзэсгэлэн худалдааг тус тус амжилттай зохион байгуулж  давхардсан тоогоор 13 аймаг, нийслэлийн 2500 гаруй иргэд, тариаланчдыг хамруулав.

- Таримал ургамлын үр шинэчлэлийг эрчимжүүлж, үрийн аж ахуйн системийг шинэчлэх, сорт сорилтын салбаруудын үйл ажиллагааг сэргээх, алслагдсан бүсэд газар тариаланг сэргээн хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх,  төмс, хүнсний ногооны зоорь агуулахын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний 4 тендер зарлан дүгнэж гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.

- Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалах, тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор хаврын тариалалтад зориулан  685 аж ахуйн нэгж, иргэнд 2358  тонн  шатахуун, 106 аж ахуйн нэгж, иргэнд 2841 тонн буудайн үр, уринш бэлтгэлийн ажилд зориулан  433 аж ахуйн нэгж, иргэнд 1638 тонн дизелийн түлшийг  тус тус 30 хувийн урьдчилгаатайгаар гэрээ байгуулан зээлээр олгов.  

- Газар тариалангийн техник шинэчлэлийн хүрээнд бага оврын тракторт нийцсэн төмс, хүнсний ногооны иж бүрдэл 110 ширхэг, үрслэг суулгагч машин  33  ширхэг, төмсний үрлэгч, ухагч 76 ширхэгийг тус тус нийлүүлж, хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг зохион байгуулж байна.
    
    - БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр үр тарианы комбайн 48 ширхэг, 125-165 морины хүчтэй трактор 132 ширхэг, эрдэнэшишийн үрлүүр, комбайн  тус бүр  10 ширхэгийг худалдан авахаар бараа нийлүүлэх гэрээ байгуулж, улмаар  Эдийн засгийн хөгжлийн яам, Хятадын ЭКСИМ банктай Зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
     
    -  Үтрэмийн аж ахуйд техникийн шинэчлэл хийх, технологийн дэвшилд нийцсэн агуулах барьж ашиглалтад оруулах зорилгоор  Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд  дутуу баригдсан 36.0 мянган тоннын элеваторыг Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр засварлаж дуусган ашиглалтад хүлээн авахад бэлэн болгов.   

- Төмс, хүнсний ногооны үр шинэчлэлийн хүрээнд 135  тонн төмсний элит үр, 10 нэр төрлийн 12.6 тонн хүнсний ногооны үрийг аж ахуйн нэгж, иргэдэд олгож дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн  төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж 86 төсөлд 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв.  

- “Жимс жимсгэний суулгац үржүүлгийн плантаци байгуулах” төслийн сонгон шалгаруулалт явуулж 8 төрлийн жимс, жимсгэний 20 гаруй сортын суулгацыг дотооддоо үржүүлэх эх цэцэрлэг байгуулахад зориулан 750.0 сая төгрөгийн урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэв. Мөн “Чацарганы суулгац худалдан авах”, “Жимс жимсгэний суулгац худалдан авах” тендер шалгаруулалт явуулснаар  чацарганы 770.0 мянган ширхэг суулгацыг дотоодын 3 аж ахуйн нэгжээс,  гүзээлзгэний 60.0 мянган ширхэг суулгацыг БНСУ-аас тус тус нийлүүлж 3-5 жилийн хугацаатайгаар 200 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд зээлээр олгож тариалав.

- Зоорийн аж ахуйн хөгжлийг дэмжих, төмс, хүнсний ногооны хадгалалтыг сайжруулах зорилгоор  “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд   “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах байгуулах, өргөжүүлэх” төслийн сонгон шалгаруулалт зарласнаар 131 төслөөс 23  төслийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахаар Монгол банкинд хүргүүлэв.

-  Хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд  240 м2 талбай бүхий 50 иж бүрдэл, 1050 м2 талбай бүхий автомат ажиллагаатай 2 иж бүрдэл хүлэмжийг  тус тус нийлүүлж Улаанбаатар, Төв, Баянхонгор, Архангай, Орхон, Сүхбаатар аймагт  5 жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлээр олгов. Түүнчлэн  Өвлийн шилэн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төсөл боловсруулан Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.  

- Ургацын чанарыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх ажлын хүрээнд 702 аж ахуйн нэгжид 358.4 мянган литр ургамал хамгаалалын бодис, 640 тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгов.  

- Усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Улсын төсвийн хөрөнгөөр төрийн болон орон нутгийн өмчийн 1048 га талбайг услах хүчин чадал бүхий 10 услалтын системийг шинээр барих, сэргээн засварлахад 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 8 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт усалгаатай хадлан, тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгаа хийх ажлын гэрээг байгуулаад байна.

 Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр 9 дүгээр сарын 9-10, 19-22-ны өдрүүдэд хур тунадастай, уулархаг нутгаараа цас орох урьдчилсан төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг богино хугацаанд хаягдалгүй шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.  

Иймд ургац хураалтын ажилтай холбогдуулан дараах хэдэн асуудалд  анхаарлаа хандуулан  ажиллаж байна. Үүнд:

- Ургацын урьдчилсан балансаар энэ жилийн хувьд үр тарианы болц жигд бус, өнгөрсөн жилүүдийнхээс 5-8 хоногоор хожуу байгааг харгалзан нийт талбайн 50-60 орчим хувьд ангилан хадалт хийхээр төлөвлөж техникийн бэлэн байдлыг хангах.

- Болцоос шалтгаалан үтрэм дээр нойтон тариа бууж цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж болзошгүй байгааг анхаарч үтрэмийн техникийн бэлэн байдлыг хангах, ажиллах хүн хүчнийхээ тооцоог гаргаж БХЯ, БШУЯ-д санал тавьж ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх,
    
- Ургац хураалтад шаардагдах 6.0 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэх, зарцуулалтад  нь хяналт тавьж ажиллах.
    
- Ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн засвар, жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг шуурхайлах, эрчим хүчээр тасалдалгүй хангах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх,  
    
Цаашдаа ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, шатах тослох материал, эрчим хүчээр найдвартай хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож байгаа тариаланчид, механикжуулагчдын хөдөлмөр  хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, байр хоол, хүнсний хангамжийг сайжруулах зэрэгт онцгой анхаарч ажиллах болно.  

Гурилын баланс

   Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 404.6 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад зориулан 44.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 2.8 мянган тонн, тэжээлд 33.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6,2 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаагаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 129.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189.0  мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарч байна.
Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 10.5 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 328,5 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна.
   Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.6 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байна.
789

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 28 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 33 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 4 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 50 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК