Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй зээлийн тухай хамгийн сүүлийн статистик мэдээллийг Монголбанкнаас өглөө. Хөтөлбөр хэрэгжсэн эхний 41 хоногт иргэд 362 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах
хүсэлт гаргаснаас банкууд 5395 иргэнд 294.4 тэрбум төгрөгийн орон сууцны
ипотекийн зээл шинээр олгожээ.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 790.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14986 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 427.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.