Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Баттулга: ”Нарантуул” захыг хоёр өдөр хаах гэж байгаа нь ”Дүнжингарав”-ын нээлттэй холбоотой

2013-8-19
0
ЖИРГЭХ
Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотойгоор “Дархан минж”-ийн уулзвараас  "Нарантуул" худалдааны төв хүртэлх замыг өнөөдөр, маргааш хоёр өдөр засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ.
2013081902    Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотойгоор “Дархан минж”-ийн уулзвараас  "Нарантуул" худалдааны төв хүртэлх замыг өнөөдөр, маргааш хоёр өдөр засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл үдээс өмнө 11.00 цагийн байдлаар энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаачид бараа бүтээгдэхүүнээ лангуун дээрээ гаргаж тавин, хагас ажилласан байдалтай байлаа. Захын удирдлагын зүгээс түрээслэгчдийг лангуугаа хаахыг шаардаж байгаа ч тэд энэхүү шаардлагыг үл хэрэгсэн өнөө, маргааш хоёр ажиллана гэдгээ мэдэгдээд байна. Мөн өчигдөр орой замын ажилчид, цагдаагийнханыг оруулахгүй гэдэг үүднээс тэдний хэсэг наймаачид зах дээрээ хоножээ.

Худалдаачдын зүгээс энэхүү шийдвэрийг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд “Хоёр өдрийн дотор зам засна гэдэг бол худлаа. Энэ нь угтаа Дүнжингарав худалдааны төвийн нээлт болох гэж байгаатай холбогдуулан “Нарантуул” захын үйл ажиллагааг тасалдуулах зорилоготой “цаанаас” зохион байгуулж байгаа улс төрчдийн явуулга” хэмээн үзэж байгаа аж. Мөн “Нарантуул” худалдааны төвийн захиргааны үүдэнд “захыг хоёр өдөр хаах тухай” шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж хэдэн арван түрээслэгчид олноороо цугларан эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд байна.  Түүнчлэн дөнгөж сая "Нарантуул" захын түрээслэгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түрээслэгчид иргэдийн ажлын байр, эрх ашиг ноцтой хөндөгдөж байна. Улаанбаатар хотын захирагчийн алба болон нийслэлийн засаг даргын хэлэлцүүлэгч агентлаг, өмчийн газраас "Нарантуул трейд" ХХК-д ирсэн мэдэгдлийг бид эрс эсэргүүцэж байна. Нарантуул зах дээр ойролцоогоор 15 мянга гаруй наймаачид ажилладаг. Гэтэл яг орлогын үед хоёр өдрөөр бидний ажлыг алдагдуулж байгаад бухимдаж байна. Энэ зах дундуур явж байгаа авто зам барих шийдвэрийг түрээслэгчид эсэргүүцэж өөрсдийн гарын үсэгтэй цаасыг манай үйлдвэрчний хороонд олноор ирүүлж байна хэмээн "Нарантуул" захын үйлдвэрчний хорооны дарга Ц.Мягмар онцоллоо.

Гутлын лангуу түрээслэгч Ш.Баттулга:  Дүнжингаравын нээлтээс болж Нарантуулыг хоёр хоног хаах гэж байна. Энэ замыг тавиулахгүй байх үүднээс түрээслэгчид бүхий л тэмцлийн хэлбрийг сонгоно

-Зам засварын ажилыг эсэргүүцээд байгаа юм уу, эсвэл хоёр өдөр ажлуулахгүй болсон нь түрээслэгчдийг бухимдуулаад байна уу?


-Аль алийг нь эсэргүүцэж байна. Ер нь бид үүнийг бодлогын чанартай зүйл гэж үзэж байна. Хоёр өдрийн дотор бүхэл бүтэн километр гаруй замыг тийм амархан засчихгүй.  Энэ бол зүгээр эрх баригчдийн зүгээс авч байгаа ээлжит заль гэж үзэж байна. Энэ зам бол нэгдүгээрт Нарантуулын харьяаллын газар. Тэгээд дээр нь энэ чинь хөдөө явдаг хоёр,  гурван мянган  машины зогсоол байрладаг газар.  Эндээс 18 аймаг, гурван хот руу ард түмний өргөн хэрэгцээний барааг зөөж байна. Мөн лангуугүй зарим нэг наймаачид гар дээрээс, эсвэл жижиг лангуу ажилуулж амжиргаагаа залгуулдаг. Улмаар тэрэг түрдэг хүмүүс, жимс чихэр зардаг наймаачид гээд тэднийг яах гэж байгаа юм бэ?. Хэцүү шүү дээ. Үүний цаана хүний амьдрал явагдаж байна. Нарантуул захын түрээслэгчдийн 80 орчим хувь нь банкны зээлтэй байдаг гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна?


-Байдал их хэцүү байна. Захыг хаана гээд зарлачихсан учир худалдан авагчид ирэхгүй байгаа. Зогсож байгаа хүмүүс байна урд хойд хаалган дээрээ зам хаасан маягтай зогсож байна. Яг түрээслэгчдийн бараа татдаг, жолооч нарыг зогсоолын газарт зам тавих гээд байгаа. Ерөнхийдөө энэ газар бол Нарантуулын ашигтай талбай.

-Энэ замыг барьсанаар өөр ямар хор уршиг учрах вэ?


-Адаглаад машины зогсоол, хөдөө орон нутагруу явах унаагүй энд байрлаж чадахгүй болно. Мөн зарим нэг наймаа хийдэг хүмүүс газаргүй болж, тэрэг түрж амжиргаагаа залгуулдаг эмзэг бүлгийн иргэдэд ч их хүндрэлтэй болох юм. Түүнчлэн Өргөтгөл, Зүүн хаалга хоёрын дунд баригдах энэ замнаас болж осол аваарч их гарахыг үгүйсгэхгүй. Учир нь энд тэрэгчдээс гадна наймаачид кантнерлуугаа бараагаа зөөх зэрэг асуудал их байдаг. Өөрөөр хэлбэл, өргөтгөл дотор наймаачдын барааг хадгалдаг кантнерууд байдаг. Тэгэхээр дунд нь зам тавьчихаад осол аваар ч их гарах юм. Ер нь бол энэ замын асуудлаа наймаачид, түрээслэгчидтэй эхлээд ярилцах хэрэгтэй байсан.  Жижиг бараа үйлчилгээ явуулдаг хүмүүс л гэхэд 350 гаруй нь яг энэ зам тавих гээд байгаа газарт байрласан байдаг. Мөн тухайн зам барих гэж байгаа газар өндөр хүчдэлийн шон байрласан байдаг. Ийм байхад зам барьж болох үгүйг бас судлах л хэрэгтэй байх.

"Нарантуул" захыг өнөө маргааш ажиллуулахгүй гэсэн урьдчилсан тогтоол шийдвэр, танилцуулах хуудас та бүхэнд албан ёсоор ирсэн үү?


-Захиргаанд бол өгсөн гэсэн. Гэвч бид их хожуу мэдсэн. Тухайн үед нь хэлж мэдэгдээгүй. Амьжиргаагаа залгуулж  өдрийн орлогоо эндээс олдог, зөвхөн 15,000 хүн биш тэдэн дээр чинь нэмэгдээд өчнөөн олон хүн бий. Нарийн ярьвал Улаанбаатар хотын хүн амын бараг тал хувь нь Нарантуул захын үйл ажиллагаа, түүний дам нөлөөгөөр амьдралаа залгуулж байна. Ийм байхад биднээс энэ тухай ингэх гэж байна, тэгэх гэж байна гэж урьдчилан асууж, тодруулалгүй ийм шийдвэрт гэнэт хүрсэнд бид эсэргүүцэж, гомдолтой байна.

-Зах хаасан үйл явдлыг Дүнжингарав худалдааны төв нээлтээ хийх гэж байгаатай зарим түрээслэгчид холбон ойлгож, цаанаасаа зохион байгуулалттай улс төрийн явуулга гэх мэтээр  ярьж байна. Энэ талаар та ямар  бодолтой байна?

-Яг үнэндээ нэлээн их хүмүүс ийм бодолтой байгаа. Өнөөдрийн жагсаал оролцож байгаа хүмүүс ч , мэдээлэл хийж байгаа бид нар ч. Нарантуулийг Ардын намын Сайхансамбуугийн зах  гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл одоо энэ нээлтээ хийх гэж байгаа Дүнжингарав бол ардчилсан намын Наранхүү, Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнэ гэх мэт хүмүүсийн өмч хөрөнгө. Аажимдаа энэ нь, зам гэдэг нэрийн доор захын үйл ажиллагааг эхний удаад хааж, Нарантуулыг бүр мөсөн үгүй хийх гэсэн эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа явуургүй алхам  гэж ойлгогдож байна.

-Энэ захыг хоёр хоног хаахад хэчнээн төгрөгний хохирол түрээслэгчдэд учрахыг та нар тооцоолж үзсэн үү?


-Өч төчнөөн хүмүүс янз бүрийн наймаа хийдэг. Бүгд өөр өөр ашиг, орлоготой. Тэгэхээр наад зах нь 15 мянган түрээслэгчдийн хоёр хоногийн орлогын нийт хохирлыг тооцоход үнэхээр маш их юм. Дөнгөж сая бид холбогдох албаны хүмүүст шаардах бичиг хүргүүллээ. Бидний шаардлагыг үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг энд зам барихаас өөр гарц зөндөө байгаагүй. Гэтэл халдвартын уулзвараас эхлээд зам тавьж, Нарантуулын хойд замыг засах боломж бүрэн байгаа шүү дээ.

Д.Ундрах /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • хөгжил (182.160.38.133)
    эрээнд хөрөнгө оруулалт хийдэг замбараагүй хэдэн наймаачидын үгээр бүхэл бүтэн улсын хөгжил хоцрох ёстой юмуу, даварсан юм. орчиноо сайжруулаачээ
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • zochin (120.56.184.16)
    hotoos gargah hergetei narantuuliig uhsen baasaara temtseh geed bgan ter shine tohilog zah deer n ochij suuhgui yu
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • narantuul (120.56.184.16)
    narantuuliig haah hergetei tugjreliin uud shu de
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • zochin (203.91.118.178)
    neg l ym bolwol temtsene, bosno gdg bolj. Eh ornihoo toloo duu hooloigoo hurgech gewel heden haltar tsasaa oloh gd neg ch irehgui bizdee ta nar. 2 honog haana gsn bol 2 honog l haah blgui dee. Yuch boloogui bhad har uhaanaaraa serdej. buhimdaad yanaa.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • саруул (203.91.118.178)
    нарантуул зах угаасаа байнгын хулгай, зодоон зохион гарч байдаг, эмх замбараа гэж байхгүй, ямар ч хяналт гэж байхгүй. Наймаачид нь хүртэл харьцааны соёл гэж байдаггүй. Ер нь нарантуулыг нүүлгэх хэрэгтэй ш дээ. Замын түгжрээний гол эх үүсвэр нь нарантуул шүү дээ
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • narantuuliig haaya (112.72.12.90)
    Narantuul zah ugaasaa emh zambaraggui zavaan bohir orchintoi. Naimaachid uursdiin eruul mendee bodood ch gssn ter muuhai gadaah huiten bohir gazar ajillahaa bolih heregtei sh dee. Narantuul dunjingarav shig bolchihvol saihan daa. Zam tavih gsn ni zuv shuu dee. Haldvartiin etssees Narantuil hoid taliin haalga hurtel yamar aimaar muuhai zamaar yavdag bilee dee. zasmal tavichval saihan l bna. yamartaa l MANGASIIN AM gej nerleh ve dee. arai denduu. buun tugjrel buglurel l bdag biz dee. Naimaachid gants hoer odriinhoo orlogiin toloo niitiin erh ashgiig hohiroohoo bolinoor yum. Zamiig ni zaschbal zah ru ochih humuusiin too ch nemegdene shuu de. Bo magad muuhai zamtai, zavaan bolhoor ni narantuul ru ochdoggui.Zamaa zasaad tseverhen bolchvol ochij uilchluulne. mash olon humuus nadtai sana neg bga bh gej naidaj bna.
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Davartsiin (103.11.195.129)
    Zahiin 15000 hunees gadna jijig dund uildverlel erhldeg humuus bugd narantuul zahaas materialaa tatdag ted nar yahiin boljiinaa tor zasag bolimoor yumaa dunjingarav bolioo !!!
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • ****** (202.9.47.177)
    yamar yum oilgodoggvi hvmvvs wee zahiig 2 odor bish bvhel bvten sar haah gd bn ain 10.1 hvrtel manaih 2 honogiin dotor zam tawilaa yu tiim vlger baidaggvi bhq yu tiim svrhii hurdan zam tawidag boltsiin bol ene honhor donhor haahad haytsan zamuudaa yaagad ashiglaltand oruulq bgn bol ain? yumiig joohon har uhaanaar bod ain. ochnoon olon hvnii amidral shiidegdene
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    2 zahiig adilhan hotiin zah ruu nuulgebel taarna yabj ochood baij chadna shuu dee zamiin tugjrel ers bagasana
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (103.11.195.198)
    МУУСАЙН ЭРЭЭНИЙ ДОНШУУР АМИА БОДСОН НАЙМААЧИДААР ДУТАХГҮЙ ЭЭ МОНГОЛ. ЗАМ ЗАСНА ГЭХЭД ИНГЭЖ АЯГЛАЖ БАЙНА ГЭХЭЭР ҮНЭН АРЧАА АЛГА. ЭРЭЭНД ОЧИЖ ЖАГСААЛАА ХИЙ, Х.Б. ХУРЛАА ХИЙ
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (103.11.195.130)
    угаас 2 дах өдөр амардаг биз дээ юун сүртэйн иргэд та нарыг хичнээн жил ирэв хотын даргаа сонсохгүй яасан задарсан даварсан гарууд вэ удирдлагагүй задарсан даварсан байна даа
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.18.188)
    dunjingarav ch bas muu zah shu dee. gantshaan davhartai. ih talbaigaad odorjin alhaad yumaa olj avah uu. ternii orond ter sunday plaza shig hudaldaanii tov hiichihgui yasiim bol doo. neg l dutuu setgeed baihiiim daa
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.18.40)
    narantuul zahiig haagad ogooch. il bish dotor bah bolgochihvol hudalaa hiigchid bolon hudaldan avagchdad eruul mendiin talaasaa sain yumsan. bas ih talbaig ezelj bgaa ene tsoohon naimaachid baga talbaid tovlorch zai talbaig ashiglah buren bolommjig hangana shuu dee
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    MAN ijg darj awsan odoo art tvmnee darah ni l dee
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • **** (202.9.47.177)
    ugaasaa naimaachdiin zow. manaih ter zamiig 2 honogt duusgalaa yu ugaasaa chadqshdee tegeed ter zam n hoyorhon honog amraahiin bish 10.1 hvrtel haana gd baigan bailee. id naimaanii ver tegej bolqshdee. ed nar chine bvgd ter dvnjingarawiin naranhvvgiin l hiij bga hereh. yag ed naimaanii ver hvnii ami amidral shiidegdiishdee tegj bolq. tegeed undnii ih vvswer deer barichaad hvmvvsiig sain hahuuldhimaa neree arai dendvv yuma
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.46.203)
    яг үнэндээ зах 2 өдөр амардаг л биздээ. Тэгээд бодхоор ганц л хоног юм биш үү. Юм хийж байгаа нэгэндээ дандаа гай болох юм аа. Эд нар нээрээ
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.179.27)
    Наймаачдын зөвөө, энэ арай дэндэж байна. Дүнжингарав захыг усны ундарга дээр барьсан буулгана гээд байсан хаа байна, ардчилсан нам арай дэндүү байна.
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    Ene hvmvvsiin zuw shvv dee. AN iinha arai l dendej baiagan bishvv
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    Яг үнэндээ нэлээн их хүмүүс ийм бодолтой байгаа. Өнөөдрийн жагсаал оролцож байгаа хүмүүс ч , мэдээлэл хийж байгаа бид нар ч. Нарантуулийг Ардын намын Сайхансамбуугийн зах гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл одоо энэ нээлтээ хийх гэж байгаа Дүнжингарав бол ардчилсан намын Наранхүү, Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнэ гэх мэт хүмүүсийн өмч хөрөнгө. Аажимдаа энэ нь, зам гэдэг нэрийн доор захын үйл ажиллагааг эхний удаад хааж, Нарантуулыг бүр мөсөн үгүй хийх гэсэн эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа явуургүй алхам гэж ойлгогдож байна.
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    Наймаачдын зөв. Зөв зүйл ярьж байна
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.24.122)
    МУУСАЙН ЭРЭЭНИЙ ДОНШУУР АМИА БОДСОН НАЙМААЧИДААР ДУТАХГҮЙ ЭЭ МОНГОЛ. ЗАМ ЗАСНА ГЭХЭД ИНГЭЖ АЯГЛАЖ БАЙНА ГЭХЭЭР ҮНЭН АРЧАА АЛГА. ЭРЭЭНД ОЧИЖ ЖАГСААЛАА ХИЙ, Х.Б. ХУРЛАА ХИЙ
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 5 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК