Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Эрдэнэт үйлдвэр” ХХК 35 жилийн ойн баяраар ажиллагсаддаа мөнгөн урамшуулал олгоно

2013-8-17
0
ЖИРГЭХ

battulga    Энэ сарын 16-18 хооронд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 35 жилийн ойн баяр наадам болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан бид цаг үеийн асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК -ийн Ерөнхий захирлын туслах Н.Баттулгатай ярилцлаа.

Сур: Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа. “Бид зууны Уурхайчид” цэнгүүн энэ сарын 16-17ны өдөр болохоор төлөвлөгдөж байна. Ойн арга хэмжээ жилийн турш үргэлжиж буй.Тодорхой төлөвлөгөө хэлбэл та юуг онцлох вэ?


Н.Баттулга: Энэ жил манай Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ой тохиож ,жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэхээр арга хэмжээний төлөвлөгөө гарч төлөвлөгөөний дагуу сар бүр хэрэгжээд явж байна. Жилийн төлөвлөгөөнд үйлдвэрийн хэмжээнд 2013 онд авсан төлөвлөгөө нормоос ,өртөг зардлыг багасгах илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүний нэг салшгүй хэсэг болох “Бид зууны Уурхайчид”цэнгүүнийг 8 сарын 17 ны өдөр урин дулаан цагт хийхээр төлөвлөн явж байна.Ажилчдаа бүгдийг нь баярлуулъя, өглөөнөөс оройн 23.00 цаг хүртэл “өдөрлөг болохоор төлөвлөгдсөн байгаа юм.

 Сур: Эрдэнэт үйлдвэр “Зууны манлай бүтээн байгуулалт” гэдгээрээ Монголдоо төдийгүй Дэлхийд танигдсан үйлдвэр. Энэ 35 жилийн ойн хүрээнд ямар шинэчлэлт хийгдэж байгаа вэ?

Н.Баттулга: “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээгдэхүүн гадна ертөнцөд зэсийн баяжмал брэнд бүтээгдэхүүн болчихсон, дотооддоо улсын төсвийн нэг том багана хэвээр байсаар байна.

Орон нутгийн хувьд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Үйлдвэрийг тасралтгүй явуулах, санхүү эдийн засгийг нь эрүүл саруул явуулах арга хэмжээ хийгдэж байна. Өнөөдөр үйлдвэрийн хүдэр боловсруулах хэмжээ 26 сая тн байгаа, үүнийг бид энэ жилээс эхлээд жилдээ 26 тн биш 35 тн болгохоор үйлдвэрээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ өргөжилтийг хийснээр бид 90.000 тн хүдрийн баяжмал илүү борлуулж орлого ашигаа нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Бид үйлдвэрийн экспорт ,импортын худалдан авах үйл ажиллагаанд ч өөрчлөлт оруулан ,одоогийн хагас жилийн байдлаар өртөг зардал маш сайн буурсан байна. Худалдан авалтыг цэгцэлж, үнийн хяналтыг тусгай үе шаттайгаар хянадаг ,гэрээ хийх шат дарааллыг нэлээн нарийвчилж, хяналттай болгож байгаа. Дараагийн асуудал болох экспортлож байгаа бүтээгдэхүүнийхээ гэрээ, үнэ дээр нарийн боловсронгуй хандаж, Дэлхийн зах зээлийн хөгжил,өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч зохицож явах,эдгээр асуудлуудыг хийгээд эхэлчихсэн байна.

Сур: Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг ямагт дээгүүрт тавьдаг , ойн баярын үеэр ажилчиддаа яаж урамшуулах вэ?

Н.Баттулга: Ойн баярын хүрээнд өдөрлөг зохион байгуулагдана.Энэ цэнгүүн бол ерөөсөө Эрдэнэт үйлдвэрийн ажилчидад чиглэсэн юм.

Нэгэнт ажилчдаа баярлуулах юм чинь ажилчидаа Төр засгийн шагналаар шагнана.“Эрдэнэт үйлдвэр”-ийн 35 жилийн ойн меделиар 5000 гаруй хүн,”Хөдөлмөрийн хүндэт тэмдэг” гэх мэт 200.000 төгрөг дагалддаг шагналын дүрэм журам гарсан тул эхний ээлжинд анх 1978 онд ашиглалтанд орох үеэс ажилласан анхдагчдыг шагнана.

Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэх зорилгоор бүх ажилчиддаа баярын шагнал мөнгөн шагнал хувиарлаж байгаа. Дунджаар нэг хүнд 1 сая төгрөг гэж хэлэлцээд 500.000-1.500.000 төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар ажилчдын дунд орон сууцны асуудал их байна. Энэ жилийн хувьд дорвитой хөрөнгө оруулалт хийх бололцоогүй байна. Гэсэн хэдий ч энэ удирдлагын менежментийн өөрчлөлтийн хүрээнд үе шаттайгаар шийдье гээд ерөнхий төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Ямар ч байсан барилгаа эхлүүлье ,ажилчид авчихаар хямд төсөр халуун хүйтэн устай инженерийн шугам сүлжээгээр хангагдсан орон сууц босгоё хэмээн ажилдаа ороод байна.

Эх сурвалж: Erdenetinfo.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • m (202.179.7.6)
    sanaj yavbal bytnee. Hooson am bitgii baigaasai daa.
    2013 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 5 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК