Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НИТХ-аас баталсан 52 байршилд 2014 оноос газар өмчлүүлнэ

2013-8-16
0
ЖИРГЭХ

 p1823aacbq1n4014cd19dg1l9lms52   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн иргэдтэй  уулзаж, газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр нийслэлээс  хэрэгжүүлж эхэлсэн шинэ бодлого, журам дүрмийн тухай нээлттэй хэлэлцлээ.
Уулзалтад  нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, холбогдох албан тушаалтнууд  оролцлоо.
Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмших, барилга барих зөвшөөрөлтэй  холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Мөн иргэд газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр сонирхсон асуултандаа хариулт авч, барилга, газрын маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагаас төрийн үйлчилгээг цэвэр тунгалаг, ил тод,  чирэгдэлгүй болгох зорилгоор газар, барилга тойрсон хүнд суртал, авлигыг халж иргэдийн оролцоотой аливаа асуудлыг шийдвэрлэдэг шинэ тогтолцоо руу орж байна. Урьд  нь хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хотын хаана ч хамаагүй хүссэн хэсэгтээ газар эзэмшиж, барилга барьдаг байсан бол бид үүнийг өөрчлөн, иргэдийн оролцоотойгоор, иргэдэд газраа эзэмших, өмчлөх эрхийг тэгш олгохоор шийдвэрлэж байна. Тиймээс иргэндээ гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоож нээлттэй мэдээлсэн. Мөн барилга барих зөвшөөрлийг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлээд байгаа.   Урьд нь барилга барих зөвшөөрлийг 180 гарын үсэг цуглуулж 2-3 сарын дараа олгодог байсан бол энэхүү ажлыг нэг цэгт төвлөрүүлснээр  3 хүний гарын үсгээр, 14-21 хоногт багтаан шийдвэрлэдэг болсон. Гэхдээ барилга барих зөвшөөрлийг олгохдоо тухайн байршлын оршин суугч иргэдээс заавал зөвшөөрөл авахаар журамласан юм. Харин одоо би иргэд  та бүхнээсээ идэвхи санаачлагатай, хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна. Хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр үерийн далан дээр барилга барьдаг, өндөр хүчдэлийн доор гэрээ барьдаг, хэний ч зөвшөөрөлгүйгээр дахин төлөвлөж, иргэддээ өмчүүлэх болсон газарт хашаа хатгаж дураараа аашилж байгаа нөхдүүдтэй бид эвлэрч чадахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна”  гэсэн юм.
НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон юм. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 52 байршилд 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр тогтоогоод байна. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд  инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж зам, барилгатай нь цогцоор нь төлөвлөж, 2014 оноос иргэдэд өмчлүүлнэ.  Харин энэхүү тогтоол гарснаас хойш нийслэлд шилжин ирсэн иргэдэд газар өмчлүүлэхийг түр хугацаагаар хойшлуулсан.  Хэрвээ шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшвал “Газрын тухай хууль”-д  заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож, газөр чөлөөлөх ажил зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.  Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авснаас гадна хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайд газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн Засаг дарга нарын захирамжийг хүчингүй болгоод байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    49 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 15 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 45 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 28 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 44 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 5 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 8 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 9 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК