Өнөөдөр “Шинэ орон сууц” үзэсгэлэн өнөөдөр МҮЭСТО-д нээлтээ хийж байна. “Координатор инфо” төвөөс зохион байгуулж буй уг үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд барилгын салбар, орон сууцанд орох боломжийн талаар бүхий л мэдээллийг хүргэх юм байна. Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм. Үзэсгэлэнгийн үеэр уг төсөлд хамрагдаж буй шинэ орон сууцуудыг мөн танилцуулж байгаа юм.
"Шинэ орон сууц" үзэсгэлэн нь жил бүрийн наймдугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай болоод байна.