Өмнө нь хэрэглэж байсан шар виза картуудыг Голомт банкаар хэвлүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн Төрийн банкаар хэвлүүлж байна. Энэ нь “Смарт” хэмээх нэртэй цэнхэр өнгөтэй карт байх юм. Уг картаар автобусанд үнэгүй зорчихоос гадна оюутны тэтгэлэг авах, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгох гэнэ.
Тус картанд тусгай наалт нааснаар хүчинтэй болох бөгөөд наалт бүр өөр өөр кодтой байх юм байна. Энэ нь картыг хуурамчаар олшруулахаас сэргийлсэн хэрэг бөгөөд хэн гэдэг оюутан ямар серийн дугаартай картаар үйлчлүүлж байгааг МОХ мэдэж байхаар хийгджээ.
Шинэ “Смарт” карт наалттайгаа нийлээд 5900 төгрөгийн үнэтэй бөгөөд ирэх сарын нэгнээс ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчлэнэ.
МОХ-оос өнгөрсөн хавар захиалсан оюутнуудын виза картыг ирэх сарын 15-н гэхэд тарааж дуусахаар төлөвлөөд байна. Харин энэ жил шинээр оюутан болж байгаа оюутнууд ирэх сараас сургуулиараа дамжуулаад уг картыг захиалж эхлэнэ.
Түүнчлэн хавар хичээл тарахаас өмнө виза картаа захиалж чадалгүй хоцорсон оюутнуудын захиалгыг нэгдүгээр курсийн оюутнуудын захиалга бүрэн дууссаны дараа дахин авч эхлэх юм байна.

А.Наранцэцэг
Сэтгэгдэл (3)