Өнгөрсөн баасан гаригт уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрээр хэлэхдээ “Уул уурхайн салбарт удахгүй тэнгэр цэлмэнэ. Оюутолгойн далд уурхай зогсоогүй байгаа ба цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ” хэмээн ярьж байсан. Гэтэл уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн шиг байдал тийм сайн биш байгаа бололтой. Учир нь уржигдар орой Оюу толгойн ТУЗ хуралдаж далд уурхайгаа хаах шийдвэрийг гаргасан байна. Хаах шийдвэр нэгэнт батлагдсан тул компанийн ажилчдын байдалд ч нөлөөлнө гэж эх сурвалж мэдээллээ. Тухайлбал Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж байсан "Редпаф" компани гэхэд л үндсэн болон гэрээт 2000 ажилчнаа ажлаас нь чөлөөлөх нь тодорхой болжээ. Ганц Оюутолгойн далд уурхай гэлтгүй уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын төслүүд эхнээсээ зогсож байгаа талаар эдийн засагчид хэлж байгаа. Үүнийг дагаад уул уурхайн салбарт ажилладаг ажилчид гудамжинд лааз өшиглөх дээрээ тулаад байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)