Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЧД-ийн ИТХ-ын МАН-ын бүлэг Д.Бат-Эрдэнэ даргыгаа авч үлдэхийн тулд нууцаар хуралджээ

2013-8-13
0
ЖИРГЭХ

   хурган дарга Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид даргынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн энэ сарын эхээр хэвлэлд хандсан билээ. Учир нь тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нь хууль зөрчин зөвхөн ажлын өрөөгөө гэхэд 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, төсвийн 59 сая төгрөгөөр машин авч унасан гэдэг. Ингэхдээ тэрээр тендер зарлалгүйгээр өөрийн компаниар засварын ажлыг хийлгүүлж, цаашлаад өрөөнийхөө тавилгыг танилынхаа компаниас авсан гэх.

  Тиймээс Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид түнийг “Бараа бүтээгдэхүүн худалдан авах, ашиг сонирхлын зөрчил байхаас гадна эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хууль зөрчиж байна” хэмээн үзэж байгаа аж. Мөн 80 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлуулан явуулах ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчин үнийн дүнг бага хэмээн сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэж өрөөгөө засуулсан  нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа юм. Тиймээс ганц хурган дарга төсвийн мөнгийг үрж, тансаглаж суухыг цаашид хараад сууж байж чадахгүй хэмээн Д.Бат-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газар, АТГ-т хандан хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар албан бичгийг явуулсан юм. Бүр цаашлаад ЧД-ийн Засаг даргын тамгын газар болон АТГ-ын өмнө жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлсэн.

   Энэ сарын 2-нд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ээлжит бус хурал болж, Д.Бат-Эрдэнийн асуудлыг авч хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авч хурлыг хойшлуулжээ. Харин АН-ын бүлгийг завсарлага авсан хойгуур Д.Бат-Эрдэнэ дарга өөрийн намын гишүүдийг цуглуулан нууцаар хуралдсан гэж эх сурвалж мэдээлллээ. Хуулийн дагуу 14 хоногийн завсарлага авсан учраас энэ сарын 16-нд ИТХ дахин хуралдах ёстой. Гэтэл Д.Бат-Эрдэнэ дарга шөнө хурлаа хийсэн учраас 16-ны өдөр дахин хуралдахгүй хэмээн бухимдаж байгаа аж. Харин хуралд оролцож чадаагүй АН-ын бүлгийнхэн дахин хурал болох ёстой хэмээн үзэж байгаа аж. Завсарлага авсан хойгуур нууцаар хуралдах дүрэм, журам байхгүй гэдгийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байгаа юм. Хэрвээ 16-нд хурал болох юм бол Д.Бат-Эрдэнийн асуудлаар хэлэлцэх аж. Хэрвээ Д.Бат-Эрдэнэ даргын буруутай нь тогтоогдвол торгуулийн арга хэмжээ авахаас эхлээд эрүүгийн хариуцлага ч оноож болох юм байна. Эцсийн шийдийг хууль хяналтын байгууллага гаргана. Ямартай ч Д.Бат-Эрдэнийн буруутай гэсэн баримт материалыг хуулийн байгууллагад өгсөн ба АТГ-т мэдүүлээд байгаа юм.

Д.Бат-Эрдэнэ нь өнгөрсөн сонгуулиар МАН-аас Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдсон хүн юм. Мөн хуурамч дипломны эзнээр тодорч, түүнээсээ болж Нийслэлийн Авто Замын Газрын даргын суудлаасаа мултарч байсан гэдэг.  МАН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хаа очсон газраа асуудалд ороод байх бололтой. Тэрээр доод албан тушаалтнууддаа “Би хууль зөрчөөгүй. Чи шалгуулдаг газраараа явж шалгуул. Би хаана ч тансаглана.  Хуучин авто замын газар байхдаа ч ингэж байсан. Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газар байхдаа ч бас иймэрхүү байсан. Үүнийгээ хэнээр  ч заалгуулахгүй” гэж томордог байна.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зчоин (202.179.20.164)
    ***** гэж энэ нөхөрт хууль үйлчилдэггүй юм байна
    2013 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    57 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 18 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 23 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 53 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 55 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 58 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 36 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 52 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 16 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 17 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 27 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК