Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр манай улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 7591,0 тэрбум төгрөг /оны үнээр/, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2702,1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад оны үнээр 18,8 хувь, зэрэгцүүлэх үнээр 11,3 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Түүнчлэн энэ оны 7 дугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 8095,7 тэрбум болж, өмнөх сарынхаас 9107 тэрбум төгрөг буюу 1,1 хувиар нэмэгджээ.
Мөн гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн долоон сарын эцэс гэхэд 832,2 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 3,6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Харин дээрх үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30,8 тэрбум төгрөг буюу 3,8 хувиар өссөн дүн гарчээ.