Оюутолгой ордын Монголын Засгийн газрын эзэмшдэг 34 хувийг иргэдэд худалдахаар төлөвлөж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. Эхний ээлжинд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувьтай нийлүүлж "Монгол зэс" нэртэй хувьцаат компани байгуулах тухай яригдаж эхэлсэн байна. Энэ компанийн 10 хувийг олон нийтэд, мөн нэмэлт 10-20 хувийг дотоодын зах зээлд худалдаалж магадгүй байгаа аж.
"Монгол зэс"-ийн IPO-г олон улсын зах зээлд гаргаснаар их хэмжээний хөрөнгө босгох боломжтой болох юм. Үүнээс олсон мөнгөөр Монголын Засгийн газар "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагчдаас авсан 200 сая гаруй ам.долларын зээлийг төлөх боломжтой болох юм гэж үзэж байна.

Сэтгэгдэл (3)