Манай орныг зорин ирсэн жуулчдад зориулсан унаганы баяр ирэх лхагва гарагт Архангай аймгийн Тариат суманд болох гэж байна. Гурван өдөр үргэлжлэх энэ баярыг “Морин-Аялал” ХХК зохион байгуулж байгаа юм. Энэ баярын үеэр унага тамгалах, унаганы уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдахаас гадна оролцсон жуулчид хүсвэл унаганд нэр өгч болох юм байна.
Унага тамгалах зан үйлийг намрын адаг сарын бар, нохой өдрийг товлон хийдэг бөгөөд энэ нь эхээс төрж, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болдог аж. Унаг тамгалаад ”тамга тасам болог” гэж ерөөдөг бөгөөд энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг юм. Мөн энэ өдөр адуун сүргээ холхон бэлчээж хүн бүр нэг унага зүслэн тавьж уралдуулдаг нь хийморь лундаагаа сорьж байгаа хэрэг аж.

Сэтгэгдэл (1)