Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ядуу өрхийг түгшээж байгаа сурагчийн дүрэмт хувцсаар Шинэчлэлийн Засгийн газрынхан бизнес хийж байна

2013-8-09
0
ЖИРГЭХ
Шинээр батлагдсан сурагчдын дүрэмт хувцасны үнэ хэт өндөр байгаа нь иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж байгаа. Тиймээс эцэг эхчүүдийн түр хороо байгуулагдаж дүрэмт хувцасны үнийг бууруулахыг шаардах болсон.
duremt_huvtsas_dund_angi_er_em“Хэт үнэтэй дүрэмт хувцас авах хэрэггүй”
Шинээр батлагдсан сурагчдын дүрэмт хувцасны үнэ хэт өндөр байгаа нь иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж байгаа. Тиймээс эцэг эхчүүдийн түр хороо байгуулагдаж дүрэмт хувцасны үнийг бууруулахыг шаардах болсон. Мөн ядуу өрхийг түгшээж байгаа сурагчийн дүрэмт хувцасаар Шинэчлэлийн Засгийн газрынхан бизнес хийж байна гэж ярих иргэд ч байгаа юм. Үүгээр зогсохгүй энэ хувцсыг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн ард зарим сайд нар байгаа сураг гарлаа.

Ямартаа ч  “Шинэ дүрэмт хувцас хэт өндөр үнэтэй. Энэ нь олон хүүхэдтэй нэн ядуу, орлого багатай айлуудад маш том дарамт болж байна. Үүнээс гадна дүрэмт хувцсаа эцэг эхчүүдэд танилцуулж ямар нэг санал асуулга явуулалгүй ийм шийдвэр гаргасан. Тэд дүрэмт хувцасны мөнгийг багш нар хурааж байгаа нь багш сурагчдын хоорондын харилцаанд сэв суух, хичээлийн цагаас мөнгө хураахад цаг зарчуулах, цаашлаад тухайн сурагчын гэрт хагарал үүсч болзошгүй гэдгийг хэлээд эцэг эхчүүдэд хандаж “Хэт үнэтэй дүрэмт хувцас авах хэрэггүй” хэмээн уриалж байна” гэж эцэг эхчүүдийн түр хорооноос онцлов.


БШУЯ болон ҮХЯ-нд шаардлага хүргүүлжээ
Эцэг эхчүүд БШУЯ болон ҮХЯ-нд шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Мөн ШӨХТГ-т ч тэд гомдол мэдүүлсэн. Ямартаа ч бид зарим эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа

Баянзүрх дүүрхийн 14-р  хорооны иргэн Д.Болдсайхан: Олон хүүхэдтэй айл энэ дүрэмт хувцсыг авч чадахгүй

-Хамгийн гол нь энэ дүрэмт хувцсыг эцэг эхчүүдэд танилцуулаагүй. Ямар ч байсан шинэ дүрэмт хувцастай болно л гэсэн. Тэгээд үнэ нь хэт өндөр. Өнөөдөр хамгийн багадаа нэг хоёр, түүнээс дээш тав зургаан хүүхэд нь сургуульд сурдаг айлууд бас нэн ядуу айлууд олон байгаа. Тэр айлууд энэ дүрэмт хувцсыг худалдан авч чадахгүй гэдгээ хэлж байна.

Баянзүрх дүүргийн 13-р хорооны иргэн Г.Цэнгэл: Тэтгэврийн хөгшин хоёр хүүхэддээ яаж хувцас авч өгөх вэ дээ

-Би нэг ач, нэг зээтэй. Хоёулаа над дээр байдаг. Нэг нь 5 дугаар анги, нөгөө нь 10 дугаар анги. Бас нэг оюутан хүүхэдтэй. Би өөрөө тэтгэвэрийн хүн. Хэрэв хоёр хүүхдэдээ шинэ дүрэмт хувцас авбал 300-гаад мянган төгрөгөөр авна. Энэ надад маш хүнд тусах нь ойлгомжтой.

магнай итгэлО.Магнай: Сурагчийн дүрэмт хувцасны үнэ, материал, тендергүйгээр шалгаруулсан явдалд шүүмжлэлтэй байна

Дээр дурдсанчлан, ШӨХТГ-аас  эцэг эхчүүдээс ирсэн гомдлын мөрөөр БШУЯ болон ҮХААЯ-ынхантай уулзсан.  Улмаар тэд сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэх гэрээг нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа.  Тиймээс дээрх гэрээгээ өөрчлөх, эргэн харах, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхаарах хэрэгтэйг холбогдох хүмүүст сануулсан гэж байгаа. Мөн О.Магнай дарга хэлэхдээ “надад даавууных  нь хэлтэрхийнээс өгсөн л дөө. Мэргэжлийн хүний нүдээр биш ч энгийн хүний нүдээр харахад чанарын ялгаа харагдахгүй байсан. Өөрөөр хэлбэл, сурагчийн дүрэмт хувцас чанарын хувьд өмнөхөөсөө ялгарах юмгүй санагдсан” гэв. Мөн тэрбээр үнийг өндөр байгааг ч шүүмжилж байгаа билээ.

3dcd284f3aa3c9e2bigХ.Золжаргал: Оёж болох бүх газруудыг хамруулах үүднээс сонгон шалгаруулалт хийгээгүй
Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэлэхдээ “ШӨХТГ-аас ”Сонгон шалгаруулалт хийлгүйгээр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх компаниудыг сонгосон нь өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн” гэсэн акт ирсэн байна. Энэ талаар би хуулийн мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж байгаад үнэхээр зөрчсөн байх юм бол хуулийн дагуу болгож залруулах болно. Ер нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр  бараа юмуу ажил үйлчилгээ авахдаа тендер зарладаг. Тэгвэл бид улсын төсвийн мөнгөөр ямар ч үйлчилгээ авахгүй байгаа. Монгол улсын хэмжээгээр бид аттестатчилал явуулсан. Энд манай яамнаас гадна Стандартчилал хэмжил зүйн газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайныхан, Нэхмэлийн хүрээлэн, ШӨХТГ-ын мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Монголын Сурагчдын холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв зэрэг байгууллагууд оролцсон байгаа. Эдгээр байгууллагууд нь бүх оёдлын үйлдвэрүүдээр явж аттестатчилал хийсэн юм. Ингээд үүнийгээ нэгтгээд “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-г байгуулж, сурагчийн дүрэмт хувцасыг оёх үйл ажиллагааг зохион байгуулах гэрээ хийсэн. Тодруулбал, бид юм оёж болох бүх газруудыг хамруулах үүднээс сонгон шалгаруулалт хийгээгүй” гэв.

Сурагчийн дүрэмт хувцасны үнийн тухайд
Мөн зохион байгуулагчид болоод оёдлынхон дүрэмт хувцас 2-3 жилийн эдэлгээ даах чанартай материалаар хийгдэж байгаа гэж байгаа ч иргэд үүнд ихэд дургүйцэж байна. Учир нь хүүхэд өдрөөс өдөрт өсч том болдог. Тэгэхээр 2-3 жил энэ дүрэмт хувцсаа өмсөөд сууж байх юу л бол гэж байгаа юм.  Сурагчийн дүрэмт хувцас өмнөх жилүүдэд худалдаалагдаж байсан үнээс 2400-14000 төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч даавууны чанар, эдэлгээ сайжирсан бас сонголттой болсон гэж байгаа. Үнийн хувьд, бага ангийн эмэгтэй хүүхдийн хослол 37 мянган төгрөг,  бага ангийн эрэгтэй хүүхдийн хослол 57 мянган төгрөг, дунд ангийн эмэгтэй хүүхдийн хослол 65-69 мянган төгрөг, дунд ангийн эрэгтэй хүүхдийн хослол 71-72 мянган төгрөг байна. Мөн ахлах ангийн эмэгтэй хүүхдийн хослол 90 мянган төгрөг, ахлах ангийн эрэгтэй хүүхдийн хослол 99 мянган төгрөг аж.

Дүрэмт хувцас оёх ажилд 130 гаруй компани оролцож байгаа бөгөөд үүнээс оёдлын 69, сүлжмэлийн 48, хялгас ялгах найм, ээрэх зургаа компани байгаа юм. Тэд бүгд л 24 цагаар ажиллаж байгаа юм. Гэсэн ч төлөвлөсөн хугацаандаа багтаж дүрэмт хувцас бэлэн болох асуудал тун эргэлзээтэй байгаа билээ. Мөн энэ үнээрээ нийлүүлэгдэж эхэлвэл олон эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч эхлэх юм. Түүнчлэн улсын сургуульд арай бага үнээр, хувийн сургуульд энэ үнээрээ өгөх ёстой гэсэн хүмүүсийн дуу хоолой ч сонсогдсоор байна. Тэгэхээр ирэх намар хүүхдүүдийн гар дээр очих дүрэмт хувцас их л олон асуудал дагуулж байж биелэлээ олох нь.

Дараагийн удаад хүүхдүүдийн санал бодлыг ч тусгах болно.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (49.0.169.57)
    Олон хүүхэдтэй боломж муутай айл бол бүр баларлаа л даа. Энэ чинь цаагуураа цөөхөн хүүхэдтэй бай гэснээс өөрцгүй. Олон хүүхэдтэй болъё гэсэн улсын бодлого яах болж байна.
    2013 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (65.28.43.7)
    Duremt (form) huvtsas umsuud surlaga, humuujil n" saijirdag gej hezee ch sonsoj baigaagui yum baina, neg taldaa unuuh l mongolyin sindrom bololtoi!
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.20.150)
    Het unetei baina
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Zoloo (202.70.40.226)
    Zoloo mungu ugch baigaa companyidaa ner ustai ni namtar tuuh ezentei ni bicheed tavichih
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Харахад өмнөх дүрэмт хувцаснаасаа дээрдээд байх ялгаа юу байгаа юм Эрэгтэй хүүхдүүдийн өмд гэж годойсон нарийн юм Өвөл болоход дотор нь давхар өмд өмсүүлж болдоггүй хүүхэд хөлдчих гээд байдаг юм
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • монгол (202.179.22.255)
    ҮР ХҮҮХЭДДЭЭ ЭКОЛОГИЙН ЦЭВЭР ТҮҮХИЙ ЭДЭЭР ХИЙСЭН ЧАНАРТАЙ ЮМ ХЭРЭГЛҮҮЛЬЕ ГЭЖ БАЙХАД НЬ ГАР ТАТААД АРАЙ ДЭНДЭНЭ ЭЭ. УЛС, АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС САРД 20000₮ ӨГЧ БАЙГАА БИЗ ДЭЭ. АРХИ УУХААРАА ӨЧНӨӨН МӨНГӨ ҮРДЭГ Л БИЗ ДЭЭ. МОНГОЛЧУУД АРАЙ ДЭНДЭНЭЭ
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 7 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 28 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 33 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК