Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 2013 оны зорилтын 50 гаруй хувь нь биелжээ

2013-8-08
0
ЖИРГЭХ

    50 гаруйНийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын эхний хагас жилийн гүйцэтгэлийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрт нийцүүлэн Нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг боловсруулж нийтдээ 379 чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Эдгээрээс нийслэлийн удирдлагууд тус тусын хариуцан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө календарчлан боловсруулжээ.  Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтод туссан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг  НИТХ-аар батлуулснаас гадна “Улаанбаатар орон сууцны сан” байгуулсан. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжаар бий болсон 21.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг  бүртгэлд тусгаж, концесс олгох 14 уралдаант шалгаруулалтыг зарласан талаар гэж нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Мөн нийслэл хотын татварын  эрх зүйн орчныг бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх, татварын багц хуульд өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн Сангийн яаманд хүргүүлсэн зэрэг хотын төсөв санхүүтэй холбоотой ажлын гүйцэтгэл хагас жилийн байдлаар 69,7 хувийн биелэлтэй байгаа юм байна. Харин нийслэлийн зам тээвэр дэд бүтцийн салбарын ажлын төлөвлөгөөний биелэлт эхний хагас жилийн байдлаар 69.8%-тай байна.

Нийслэлд энэ жил улсын болон нийслэл, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 88 замын ажил хэрэгжих бөгөөд одоогоор 4 замын ажил бүрэн дууссан, 9 зам, 1 гүүрийн  зорчих хэсгийг нээгээд байгаа. Зам барилгын ажил 62,5 хувьтай явж байна гэж Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа.  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зорчих хэсгийг нэмэгдүүлэх зорилгоор хорооллуудыг холбосон автозамыг шинээр тавихаар нийслэлийн 2013 оны зорилтод тусгасан юм. Энэ зорилтын хүрээнд орон сууцны хороолол дунд байгалийн чулуун хучилттай автозамыг 9 байршилд хийхээр төлөвлөж зураг төсвийн ажлыг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Сэлхийн зуслангийн 4,5 км автозамын ажлын явц 30 хувь, Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн Товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн Товчоо хүртэлх 13,7 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил 41 хувьтай явагдаж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа чанартай гүйцтэгүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэдгээ тэрээр онцолсон юм.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа Гудамж төслийн хүрээнд нийслэлд 33 уулзвар хийхээр болсон. Одоо  Өргөө, Саппоро, 19-р хороолол, Дарь-Эхийн уулзварууд бүрэн ашиглалтад орсон бөгөөд “Хүй долоон худаг”-т 8,5 автозам шинээр барьсан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг  нэмж танилцууллаа.

Харин хот байгуулалтын хувьд, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар хуульчлан батлуулж, энэхүү ерөнхий төлөвлөөгтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлт, газар зохион байгуулалт, шинэ суурьшлийн бүс тогтоох, нийгмийн үйлчилгээний барилга барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эхний 12 байршилд ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан бөгөөд 12 аж ахуйн нэгж, 4 байршилд ажлаа эхлүүлээд байгаа юм байна.  Түүнчлэн цэцэрлэг бага сургуулийн 89 цогцолбор барих ажлын зураг төсөв хийгдэж дуусчээ.

Нийгмийн хамгааллын чиглэлээр энэ жил нийт 71 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөөс хагас жилийн ажлын гүйцэтгэл 67 хувьтай байна. Энэ онд нийтдээ 9 563 иргэнийг ажилд  оруулж, орон гэргүй тэнэмэл иргэнийг нийгэмшүүлэх, тусгай сургалтад хамруулах ажил 60 гаруй хувийн биелэлттэй байгаа юм байна. “Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, 10,0 мянган оюутан залуусыг цагийн ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулан Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хүргүүлсэн байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, дэд бүтцийг засварлах зэрэг бүтээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийн болон орлогогүй 15,0 мянган иргэнийг хамруулж, түр ажлын байраар хангах ажлыг эхлүүлсэн ч зарим нэг шалтгааны улмаас удаашралтай байгаа юм байна.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хагас жилийн ажлын тайлангаа хэлэлцээд, удаашралтай байгаа ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллагын нэгжийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа. Тус хуралдаанд нийслэлийн удирдлагуудаас гадна дүүргийн Засаг дарга нар оролцож, хагас жилд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 7 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 28 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 33 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК