Өнөөдөр "Монголбанк"-ны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 20 сая ам.доллар худалдаж, банкуудаас 155.0 сая юань худалдан авах санал ирүүлснийг 100% биелүүлэн валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ. Мөн Монголбанк банкуудад 28.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв.
Д.Ундрах /24tsag.mn/