Өнгөрсөн долоо хоногоос эхлэн валютын ханш чангарч иржээ. Өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд доллар 1532, Евро 2049 хүрч түүхэн дэд амжилт тогтоосон байна. Мөн найман шаргын ченжvvд ам.долларыг 1536-аар зарна гэсэн хэрнээ зарахгүй, авна гэцгээж байжээ. Үүнийг дагаж юанийн ханш ч огцом өсч байгаа. Юань гэхэд хэдхэн хоногийн өмнө 244-250 төгрөгийн хооронд
хэлбэлзэж байсан бол одоо 247-248 төгрөг болтлоо өссөн байна.
Хүмүүс гадагшаа гарах, хүүхдүүдээ сургуульд нь сургах гээд л ам.долларын эрэлт нэмэгддэг. Энэ үед ам.долларын ханш өсөөд байгаа нь иргэдийн санхүүд ихээхэн нөлөөлөх нь мэдээж. Түүнчлэн ам.доллар өсөхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Тиймээс иргэд валютын өсөлтөд ихээхэн санаа зовниж байгаа юм.

24tsag.mn