Говийн ноён тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баяр наадам энэ сарын 27-29-ны өдрүүдэд Дорноговь аймагт болж өнгөрсөн. Тус наадмаар баярын хурал зохион байгуулж, бөхийн барилдаан, сур шагайн харваа болсноос гадна зургаан насны морьд уралдсан билээ. Наадмын сүүлийн өдөр болсон соёолон насны морьдын уралдаанд Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягийн өөрийнх морь түрүүлсэн сонирхолтой үйл явдал болов. Засаг дарга түрүүлж, айрагдсан морьдын шагнал гардуулах үеэр өөрөө өөртөө шагнал гардуулах хэцүү асуудалтай тулгарсан учир УИХ-ын гишүүн Ж.Батсуурь түүнд шагналыг нь гардуулсан байна. Ер нь сүүлийн үед манай дарга нар бүгд хурдан морь сонирхож, энд тэндхийн наадамд уралдуулах хоббитой болчихоод байгаа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)