Маргаашнаас эхлэн замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхэлнэ. Тус дүрмээр бол жолооч та замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл камераар бүртгэж торгуулийн хуудсыг тань гэрийн тань хаягаар тань хүргэх юм. Одоогоор зөрчил илрүүлэх хяналтын камерыг Энхтайваны өргөн чөлөөнд байрлах бүх уулзварт суурилуулаад байгаа аж. Цаашлаад бүх замыг камержуулах юм байна. Хяналтын камер нь автоматжуулсан системтэй учраас дарга цэрэг, ажилчин анги гээд хэнийг ч ялгалгүй зөрчлийг баримтжуулан авах давуу талтай. Тээврийн хэрэгслийг аль, замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг, аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулах юм байна. Өөрөөр хэлбэл, зөрчлийн тухай мэдээлэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэвлэгдэн гарах юм байна. Энэ тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгууль оногдуулж, торгуулийн хуудсыг зөрчил гаргагчид хаягаар нь хүргэнэ. Мөн торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Гэхдээ зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гомдлыг эрх, бүхий албан тушаалтан хүлээн авч нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ.
Хэрвээ торгуулиа төлөхгүй бол жолоо эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаатай хасах хүртэл арга хэмжээ авах юм байна. Замын хөдөлгөөний шинэ дүрэм 00.00 цагаас хэрэгжиж эхэлнэ.
Хэрвээ торгуулиа төлөхгүй бол жолоо эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаатай хасах хүртэл арга хэмжээ авах юм байна. Замын хөдөлгөөний шинэ дүрэм 00.00 цагаас хэрэгжиж эхэлнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)