Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Саранчимэг: Япон иргэн Монголчуудыг залилах зорилгоор компани байгуулсан

2013-7-30
0
ЖИРГЭХ
  Монгол Улсын Үндсэн хуулиар холбогдох хууль хяналтын байгууллага хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргийг хүлээх учиртай. Гэвч энэ үүргийн биелэлт хангалтгүй байгааг цагдаа, шүүхийн хаалгыг хэдэн сар, жилээр татаж хэргээ нааштайгаар шийдвэрлүүлж чадахгүй байгаа хохирогчид хэлдэг нь нууц биш.  Арга мухардсан зарим нь олон нийтийн нээлттэй индэр болох хэвлэл мэдээллийнхэнд хандахад хүрч байгаа юм.Өнөөдөр тэдний нэг болох Японы хөрөнгө оруулалттай гэх компанид залилуулж, их хэмжээний мөнгөө алдсан иргэн Х.Саранчимэг, Э.Ганзориг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2013-07-30 11.04.58   Японы хөрөнгө оруулалттай гэх компанид залилуулж, их хэмжээний мөнгөө алдсан иргэн Х.Саранчимэг, Э.Ганзориг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол иргэн Япон улсын иргэнд хэрхэн залилуулав?


“Алтай Глобал” компанийн захирал Х.Саранчимэг, иргэн Э.Ганзориг нар "Эй Жэй Спирит" компанийн захирал Япон улсын иргэн Ажито Кожитой 2012 оны нэгдүгээр сард танилцаж Япон улсаас авто машины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал оруулж ирэн, Монгол улсад борлуулж хамтран ажиллахаар болсон байдаг. Ингэхдээ хоёр талаас хөрөнгөө тэнцүү хуваан гаргахаар тохиролцож Х.Саранчимэг, Э.Ганзориг нарын зүгээс 2012 оны дөрөвдүгээр сараас 2012 оны арваннэгдүгээр сар хүртлэх хугацаанд нийт 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол дахь дэлгүүр, ажилчдын цалин хөлсийг төлдөг байсан аж. Гэтэл энэ хугацаанд "Эй Жэй Спирит" компани  Япон улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийн борлуултын орлогын мөнгөнөөс  тохиролцсоноороо 50 хувийг өгөөгүйгээр барахгүй дистрибютерийн гэрээгээ зөвхөн өөрийн нэр дээр хийн түүнийгээ санаатайгаар нуун дарагдуулж, бусдыг онц их хэмжээгээр хохироосон байна.

Эл асуудлыг хөрөнгө оруулагч  Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хөндөн гэрээ хийхийг удаа дараа сануулсан ч хүлээж авахгүй явсаар 2012 оны нэгдүгээр сард дэлгүүр, ажлын байр, гараашийн цоожыг сольж, тэдний хохирлыг төлөхгүй гэдгээ үг, үйлдлээрээ илэрхийлэх болсон байна.

"Эй Жэй Спирит" компанийн удирдлагынханы хувьд хамтарч ажиллаж байсан компаниа анхнаасаа хохироох зорилготой байжээ

Харин Х.Саранчимэг, Э.Ганзориг нарын хувьд анхнаасаа дистрибютерийн эрхтэй болно гэдэг утгаар өөрөөр хэлбэл, албан ёсны эрхтэй байгууллага бүтээгдэхүүнийг хямд үнээр авч давуу эрхтэй борлуулах боломж бүрдүүлдэг онцгой ач холбогдолтой эрх учраас Ажито Кожигийн тавьсан саналыг хүлээн авч амлалтад нь итгэн өөрсдийн хийж байсан бизнесээ зогсоож хөрөнгө оруулан хамтарч ажилласан байдаг. Гэтэл "Эй Жэй Спирит” компани бараа бүтээгдэхүүн борлуулсаны орлогыг авч байсан хэрнээ албан ёсоор тайлагнадаггүй, санхүүгийн баримт гаргаж өгөхөөс татгалзах, хамтарч ажиллаж байсан хүмүүсээ санхүүгийн хувьд ямар ч эрхгүйгээр ажиллуулах зэргээр наад захын бизнесийн ёс суртахуунийг уландаа гишгэж байсан нь анхнаасаа хамтарч ажиллаж байсан компаниа хохироох зорилготой байж гэж дүгнэхэд хүргэжээ.

Тиймээс Х.Саранчимэг, Э.Ганзориг нар  хамтран ажиллахад оруулсан 30.422.667 төгрөг, үйл ажиллагаа явуулахад зарцуулсан зардал 19.578.338 төгрөгийг 2013 оны хоёрдугаар сарын 9-ны дотор төлөхийг хүсэж "Эй Жэй Спирит" компанид гомдлын шаардага гаргасан ч хүлээж авалгүй, санхүүгийн баримт гаргаж өгөөгүйгээдээ дулдуйдан дээрх хохирлыг барагдуулахаас эрс татгалзсан байна.

Япон захирал залилуулсан монгол иргэд хууль хяналтынханд ханджээ

Үүнтэй холбоотойгоор бүтэн найман сарын турш  хөрөнгө мөнгө, хөдөлмөрөө зориулсан Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандахад хүрчээ.

30 саяын хөрөнгө оруулалт хийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хохирогчид гомдолтой байна.

Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосонд хохирогчид гомдол гаргажээ

Ийнхүү залилангийн хэргийн хохирогч болсон Х.Саранчимэг, Э.Ганзориг нар Улсын мөрдөн байцаах газарт 2013 оны хоёрдугаар сарын 22-нд гомдол гаргасны  дагуу "Эй Жэй Спирит" компанийн захирал Ажито Кожиг хилээр гаргахыг хориглон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Уг хэргийг УМБГ-ын дөрөвдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Цэнгэлбаяр  шалгасан байна.


Сэжигтэн Ажито Кожи мэдүүлэг өгөхдөө, сэжигтэн Ажито Кожи 2013 оны тавдугаар сарын 29-нд өгсөн мэдүүлэгтээ “Х.Саранчимэг, Э.Ганзориг нар “Эй Жи Спирит” компанид 30.422.667 хийгээгүй” гэсэн байдаг ч 2013 оны зургадугаар сарын 27-нд “Алтай Глобал” компанитай хамтран ажилласан талаар санхүүгийн тооцоо нийлнэ. Гарсан зардал олсон орлогоо тооцоод хэдэн төгрөг авч өгөхөө тохирно” хэмээн өмнөх мэдүүлгээ үгүйсгэж, дээрх мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалт хийснийг хүлээн зөвшөөрсөн нь цагаан дээр хараар бичигдсэнийг доорх баримтаас харж болно.

Үүнийг нь ч шалгалтын явцад тогтоосныг цагдаагийн хошууч Б.Цэнгэлбаяр 2013 оны зургадугаар сарын 4-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гаргасан эдийн засгийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо дурьдсан байдаг. Тэрбээр, “Х.Саранчимэг, Э.Ганзориг нар 2012 оны дөрөвдүгээр сард “Эй Жи Спирит” компанийн захирал Ажито Кожитой Япон улсаас тос тосолгооны материал оруулж ирэн борлуулалт хийж борлуултын ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцож 30.422.667  төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна” гээд дээрх хоёр компанийн дунд үүссэн тооцоо, өр төлбөр гарсан зардлыг нарийвчлан тогтоохоор шинжилгээ хийлгэжээ.

Гэвч уг эдийн засгийн шинжилгээг зөвхөн “Эй Жи Спирит” компанийн баримтад тулгуурлаж хийсэн тул 30.422.667  төгрөгийг санхүүгийн тайланд тусгасан баримт материал байхгүй гэх дүгнэлт гарч.

Улмаар
компани “ашиггүй” ажилласан гэх үндэслэлээр уг хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон

Уг хэргийг хянасан Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Гэрэл энэ сарын 18-нд  компани “ашиггүй” ажилласан гэх үндэслэлээр уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ.
Үүний өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурор О.Сарангэрэл мөн л уг хэрэгт эрүү үүсгэхээс  татгалзсан хариу өгсөн байна.


Хохирогчид Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгожээ

Үүнийг эс зөвшөөрсөн хохирогчид "Эй Жи Спирит" компанийн захирал Ажито Кожигийн талыг баримтлан 50:50 хувийн борлуулалтын ашиг хувааж авахаар тохирсон юм шиг гуйвуулсан, мөн тухай бүр зардлаа хянан, орлого зарлагын тооцоо нийлж байсан мэтээр илтэд гэрээний эрхийн харилцаа мэт харагдуулахаар үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн, гэмт этгээдийг хаацайлсан үйлдэл хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байна. Үүнийг Нийслэлийн прокуроын орлогч дарга Ц.Батболд хянаж үзээд хэргийг  хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, прокуорын даалгавар бичин хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2013 оны тавдугаар сарын 13-нд  шилжүүлсэн байдаг. Нөхцөл байдал ийнхүү сэжигтний талд шийдэгдсэнд хохирогчид гомдолтой байгаагаа илэрхийлж өнөөдөр НПГ-т гомдол хүргүүлэхээр болсон байна.

Хохирогчид Ажито Кожиг бусдыг залилах зорилгоор хууль бусаар компани байгуулсан гэж үзэж байна

Тэд Эрүүгийн хэрэг үүсгэх нотлох баримт хангалттай байхад шалгалгүй орхигдуулсан гэж үзэх нотлох баримт бүхий хэд хэдэн үндэслэл байгааг дор дурьдаж байна.
Тухайлбал, Ажито Кожи Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахдаа 100 000 ам.доллартай тэнцэх дүрмийн санг хуурамч бичиг баримт үйлдэн бүрдүүлж "Эй Жэй Сприт" компанийг байгуулсан тухай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгуулахаар өгсөн боловч мөрдөн байцаагч үүнийг нягтлан шалгаагүй байна. Уг ноцтой асуудлыг гэрчлэх гэрч байгааг ч энд дурьдах хэрэгтэй. Бүр нарийн ярьвал Ажито Кожи ч үүнийг баталсан байдаг.
Тодруулбал, тэрээр мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Монголд хөрөнгө оруулагчаар оршин сууж байгаа. Эхнэр Ц.Хангалтай гэр бүл болохоосоо өмнө "Эй Жэй Сприт" компанийг үүсгэн байгуулсан гэсэн хэрнээ дараа нь “Компани үүсгэн байгуулахад дүрмийн сан 125 сая төгрөгийг дансаар байршуулаагүй. Ц.Хангал бид хоёр өөрсдийн компанийн өмчлөлд оруулсан эд хөрөнгөө үнэлээд дүрмийн санг нь 120 сая төгрөг болсон” хэмээн мэдүүлсэн байна. Уг нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд компанийн дүрмийн сангийн мөнгийг бэлнээр банкинд байршуулах тухай тодорхой заасан байдаг аж. Тэгэхээр тус компанийн гэрчилгээн дээр бичигдсэн ХААН банкны 5027546952 тоот дансны хуулгыг анх нээлгэсэн үеэс гаргуулан авч гэрчүүдээс мэдүүлгийг авч эл хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Фортек/Fortec/,Пиа/РIAA/,Эмон/Аmon/,Санфорс/Sunforce,/Пролинкс/Prolinks/    компаниудын    бүтээгдэхүүнийг    борлуулах    дистирбютерын   таван эрхийн хоёрыг нь хууль ёсны дагуу авсан хэрнээ хаанаас авчирсан нь үл мэдэгдэх гэрчилгээнүүдээр хөрөнгө оруулагчдийг хуурч мэхэлсэн зэрэг маш олон асуудлыг нягталж залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар авсныг тогтоох боломжтой хэмээн үзэж байна.

Гэтэл хууль хяналтын байгууллага ийм тодорхой хэргийг эсрэг талд нь шийдэж байгааг юу гэж ойлгох вэ. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага байгааг энд дурьдах нь зүйтэй.

Д.Ундрах /24tsag.mn/





0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (112.72.12.84)
    Цагдаа нар гадаадын иргэдийн талд хэргийг шийдвэрлэдгээ болимоор юм.
    2013 оны 08 сарын 01 | Хариулах
  • irgen (112.72.12.218)
    japan hun bolgon bayan bish,jarandaa ymar neg no baigaa bolood l end irj iim ym hiij baigaa da japanii tsagdaad hand tegbel shudraga shiidne manai tsagdaa shudraga shiidej chadahguiee 5tsaastaid ni l shiidiishde 30say bidnii hubid mongo shuu
    2013 оны 08 сарын 01 | Хариулах
  • zochin (122.201.18.46)
    Ter oldohoo chi jhn bdoj yariach 30say tgrog mngo blgu yhvdee japab hun hulhidj blnshdee hudlaa bsn bol ene emegtei ingj hevlelinhend medej handahgui shuuh tsgdaaginhan shudraga stgeleesee baigaasai
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • u (122.201.18.18)
    Ter oldoho gnu chi odoo erul u shal hudlaa tom tom ym yriad bhiin 30say togrog mngo blgu yhvde jhn bodoj yriach ygd yopon hun zalilaj bolhgu gj hun mutai l hun bhkuyu
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • irgen (103.11.195.147)
    shal xudlaa japan xvnd 30000000 tugrug yuch bish manaixan xulgai xiine xudlaa yarina balai balai vnemshex yum alga mangaraa
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
    • эүз
      ehner n bicheed bgaamuuda
      2013 оны 07 сарын 31
  • hishgee (203.191.56.20)
    Mongonii ih bagadaa bish hamgiin gol ni huuli hyanaltiin baiguullaguud gadaadiinhand dolignohoo bolimor yum
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Davaa (203.191.56.20)
    Oldohoo chi tim bayan yum bol mongo zeelhuu. haha chaddaggui l bhgui yu. hudlaa garuud.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • naad mongol ehner n tegj bgaado (202.70.46.202)
    jjapan hun ch nariindoo , hyatadas solongos oos doloon dorshde japan hun chn
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.18.32)
    япончууд залиллаа юуу арай ч үгүй байхааа
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • HAliunaa (218.186.17.232)
    jijig dund bizness erhleh gd l arai ydan togtoj bga companiudad mungu blgui yahwe, 30 say tugrugiig hun yaj mahaa zulgaaj oldog gej bodoj bn? Shuuh hynaltiinhan hariutslagatai handaasAI. iNGEED L gadniihand 30 40 uur n zaliluulsar btal b, dunguj bosoj irj bsan businees erhlegchid maani suhurch bna shudee.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    гүйээ яахав дээ бас мөнгө ш дээ
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Oldox (103.11.195.143)
    kk kh 30 xan saya togrogiig yamar xorongo oruulalt gex ve de?!
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
    • m*****
      ovoo teneg garuu gui yu. 30 say mongo bishuu. bodit amidraltaigaa zohitsoj amidar, sereech
      2013 оны 07 сарын 30
  • Зочин (203.91.117.4)
    shyyhiihen ugaasaa gadnii tald ordog sh dee
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 47 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 8 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 13 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 45 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 48 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 3 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 6 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК