Найман шарга валют арилжааны төвд ам.долларын ханш өсчээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө 1479-1498 төгрөгийн ханштай байсан ам.доллар өчигдрийн байдлаар 1515-1518 төгрөгт хүрлээ. Учир нь наадмын дараагаас намар хичээл орох хүртэл валютын эрэлт хэрэгцээний үе байдаг аж. Хүмүүс гадагшаа гарах, хүүхдүүдээ сургуульд нь сургах гээд л ам.долларын эрэлт нэмэгддэг. Энэ үед ам.долларын ханш өсөөд байгаа нь иргэдийн санхүүд ихээхэн нөлөөлөх нь мэдээж. Түүнчлэн ам.доллар өсөхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Тиймээс иргэд валютын өсөлтөд ихээхэн санаа зовниж байгаа юм. Найман шаргад ам.долларын өсөлтийн харьцааг дагаад бусад валют ч мөн дагаад өсчээ. Юань гэхэд хэдхэн хоногийн өмнө 244-250 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол одоо 247-248 төгрөг болтлоо өссөн байна.
Сэтгэгдэл (1)