Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжээд хэрэгжсэн эхний 24 хоногт иргэд 203.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргажээ. Үүнээс банкууд 2333 иргэнд 117.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоод байна.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 777.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13267 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 375.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл (1)