Салбарынхаа тоогоор Монголд хоёрт бичигддэг "Хадгаламж" банкны салбарууд өчигдрөөс “Төрийн банк” нэрийн доор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Алдагдалд орсон “Хадгаламж банк”-ыг ганцхан өдрийн дотор улсын банктай нийлүүлэх шийдвэр гарсанд зарим хүн гайхаж, харилцагчид мөнгөндөө санаа зовж эхэлсэн билээ. Хадгаламж эзэмшигчид нь одоо хүртэл салбарууд руу утасдан нөхцөл байдлыг асуусаар байна.
Улс орон даяар 503 салбартай, давхардсан тоогоор 1,7 сая харилцагчтай “Хадгаламж” өнөөдөр “Төрийн банк”-ны нэг хэсэг болжээ. Одоогийн байдлаар салбаруудын хаяг, логог “Төрийн банк”-ных болгож нийтээр нь өөрчилж амжаагүй байгаа ч бүх салбарын хуучин логог арилгажээ. Олон салбартай тул хаяг, логог өөрчлөхөд багагүй хугацаа шаардаж байгаа бололтой.
Гэсэн ч өчигдөр өглөөний 09.00 цагаас эхлэн “Хадгаламж” биш “Төрийн банк” гэсэн тамга, логотой баримтаар иргэдэд үйлчилж эхэлсэн юм. Хотын төвд байрлах хуучин “Хадгаламж” банкны нэг хэсэг байсан “Төрийн банк”-ны Урт цагааны ойролцоох шинэ салбараар орлоо. “Хадгаламж” гэсэн гаднах логогоо авч амжаагүй ч “Төрийн банк” гэсэн шинэ хаягаа үүдэндээ хадсан байв. Хоёр банк нийлэх сургаар очиж мэдээлэл авч байсан зүс таних ажилтан уржигдрын суудалдаа суун ажлаа хийж байна. Монголбанкнаас хоёр банкыг нийлүүлэх шийдвэр гарсны дараа хуучин “Хадгаламж” банкны ажилчид шөнөжин ажилласан байна. “Төрийн банк”-нд хадгаламж, харилцахын тооцоо, эд хөрөнгөө тоо ёсоор нь бүртгүүлж нэг шөнийн дотор тайлангаа гаргаж өгсөн аж.
С.Долгормаа: Банкны үйл ажиллагаа “Төрийн банк”-ны тамгатайгаар хэвийн явагдаж байна
Тус банкны Урт цагаан дахь салбарын захирал С.Долгормаагаас үйл ажиллагааны талаар тодрууллаа.
- “Хадгаламж банк"-ыг "Төрийн банк"-тай нийлүүлснээр иргэд өөрсдийн хадгаламжиндаа санаа зовж байна. Танай салбарын хувьд үйл ажиллагаа ямар байна вэ?
- Манай салбарын үйл ажиллагаа “Төрийн банк”-ны тамгатайгаар жирийн өдрүүд шиг хэвийн явагдаж байна. Монголбанкнаас мэдэгдэл хийснээс хойш иргэд тодорхой мэдээлэлтэй болсон байна.
-Удирдалгуудын зүгээс салбаруудад өөрчлөлт хийх ямар нэгэн үүрэг өгсөн үү?
-Үгүй. Ямар нэгэн өөрчлөлт хийх тухай үүрэг, даалгавар өгөөгүй байна. Ажилчдын хувьд ч гэсэн өөрчлөлт орохгүй. "Хадгаламж" банкнаас та ямар үйлчилгээ авдаг байсан, түүнийгээ л авна. Хүмүүсийн айх нь зөв л дөө. Өөр банктай нэгдсэнээр таны хадгалөмж өөрчлөгдөнө, өөр дансанд шилжинэ гэсэн асуудал огт байхгүй. Анх манай банктай ямар гэрээ хийсэн түүгээрээ үйлчлүүлнэ. Тиймээс хэрэглэгчдэд санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна.
-"Төрийн банк"-тай нийлж байгаа гэсэн мэдээллээс болж их хэмжээний мөнгөн хадгаламжаа татсан иргэн байна уу?
-Одоогоор тийм хүсэлт гараагүй байна гэлээ.
С.Ганзориг: Миний хадгалуулсан мөнгөнд өөрчлөлт орохгүй болохоор хадгаламжаа татна гэж бодохгүй байна
Тус салбараар үйлчлүүлж мөнгө шилжүүлэхээр ирсэн иргэн С.Ганзоригоос энэ талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
-“Хадгаламж” банкыг “Төрийн банк”-тай нийлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Та өөрийн хадгаламжиндаа санаа зовж байна уу?
-Өчигдөр ийм мэдээ сонсоод маш их гайхсан. Би байнга үйлчлүүдэг болохоор алдагдалд орох хэмжээнд хүрсэн гэж бодоогүй. Гэхдээ Монголбанкнаас гаргасан энэ шийдвэрийг миний хувьд дэмжиж байна. Ямар ч байсан шууд дампуураагүй, миний мөнгөнд өөрчлөлт орохгүй юм байна. Тэгэхээр хадгаламжаа татаж авъя гэж бодохгүй байна даа.
- Таны ойр дотны хүмүүсээс хадгаламжаа татаж авъя гэсэн хүн байна уу?
- Одоогоор сонсогдоогүй л байна. Өнөөдөр энэ салбар өмнөх шигээ үйлчиллээ. Харин улсын банктай нэгдсэн нь илүү найдвартай болсон ч юм уу гэж бодогдож байгаа.

Б.Баяр
Сэтгэгдэл (2)