Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 23 хонож байна. Энэ хугацаанд Иргэд 192.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах
хүсэлт гаргаснаас банкууд 2099 иргэнд 105.2 тэрбум төгрөгийн орон сууцны
ипотекийн зээл шинээр олгожээ.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 776.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна гэж Монголбанкнаас мэдээллээ.