"Хадгаламж" банкыг "Төрийн банктай нийлүүлэх шийдвэр гарсныг өнөөдөр Монголбанкнаас албан ёсоор зарласан билээ. "Хадгаламж" банкны эзэмшигч Ш.Батхүү гадаадын компаниас их хэмжээний зээл авсан бөгөөд тэр зээлийн хэмжээ нь тус банкны өөрийн хөрөнгөнөөс даваад байгаа юм. Тиймээс маргаашнаас "Хадгаламж" банк "Төрийн банк" нэрийн доор үйл ажиллагаагаа явуулах юм. Харин тус банкинд хадгаламж эзэмшдэг иргэд өөрийн хөрөнгөдөө санаа зовж, цаашид хадгалуулсан мөнгө нь эрсдэлд орох вий хэмээн санаа зовж байна. Тиймээс хотын төвд байрлах "Хадгаламж" банкны зарим салбараар орлоо. Занабазарын музейн дэргэдэх болон Урт цагааны ойролцоох салбаруудаар ороход банкны гүйлгээ, үйл ажиллагаа хэвийн явагдаж байлаа. Тус банкны Урт цагаан дахь салбарын захирал С.Долгормаагаас энэ талаар тодрууллаа.
-Өнөөдөр "Хадгаламж банк"-ыг "Төрийн банк"-тай нийлүүлэх шийдвэр гарлаа. Иргэд өөрсдийн хадгаламжиндаа санаа зовж байна. Танай салбарын хувьд үйл ажиллагаа ямар байна вэ?
- Манай салбарын хувьд үйл ажиллагааг жирийн өдрүүд шиг хэвийн явагдаж байна. Өчигдөр энэ асуудал яригдаж эхлээд өнөөдөр албан ёсоор 15.00 цагт Монголбанкнаас мэдэгдэл хийлээ.
-Удирдалгуудын зүгээс салбаруудад өөрчлөлт хийх ямар нэгэн үүрэг өгсөн үү?
-Үгүй. Ямар нэгэн өөрчлөлт хийх тухай үүрэг, даалгавар өгөөгүй байна. Ажилчдын хувьд ч гэсэн өөрчлөлт орохгүй. "Хадгаламж" банкнаас та ямар үйлчилгээ авдаг байсан, түүнийгээ л авна. Хүмүүсийн айх нь зөв л дөө. Өөр банктай нэгдсэнээр таны хадгалөмж өөрчлөгдөнө, өөр дансанд шилжинэ гэсэн асуудал огт байхгүй. Анх манай банктай ямар гэрээ хийсэн түүгээрээ үйлчлүүлнэ. Тиймээс хэрэглэгчдэд санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна.
-Тайлан, санхүүгийн шалгалт явагдаж байгаа юу? Танай банкны салбаруудыг өнөөдөр лацдана гэсэн мэдээлэл гарсан байна?
-Ямар нэгэн шалгалт явагдаагүй байна. Одоогоор тийм зүйл алга.
-"Төрийн банк"-тай нийлж байгаа гэсэн мэдээллээс болж их хэмжээний мөнгөн хадгаламжаа татсан иргэн байна уу?
-Одоогоор тийм хүсэлт гараагүй байна. Иргэдээс хоёр банк нийлж байгаатай холбоотойгоор ямар нэгэн асуулт ирээгүй.
-Маргааш танайхаар үйлчлүүлэхээр ирвэл "Төрийн банк"-ны салбар дээр очих уу, энэ байранд ирж үйчлүүлнэ гэсэн үг үү?
-Ганцхан "Хадгаламж" гэсэн лого "Төрийн банк" гэсэн логогоор солигдоно. Ажилчид ч тэр, үйлчилгээ ч тэр ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Баяр
Сэтгэгдэл (3)