Хадгаламж банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсантай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 14.00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болсон байна.
Хадгаламж банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл аваад төлж барагдуулалгүй өдийг хүрсэнтэй холбоотой аж. Тиймээс гарсан шийдвэрийн тодруулж Монгол банкнаас мэдээлэл хийхээр болсон нь энэ юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)