Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлэхээр боллоо

2013-7-19
0
ЖИРГЭХ

    монгол наадам түргэнҮндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун  танилцууллаа.

Баяр наадам зохион байгуулах 9 салбар хороонд нийтдээ 175 хүн ажиллаж, баяр наадмын үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн хэллээ.  Үндэсний Их баяр наадмын зардалд 1,5 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд наадамчин олныг эрүүл, цэвэр, тав тухтай орчинд баярлуулахад анхаарч, үзэгчдийн суудлаас эхлэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг шинээр хийсэн байна. Тиймээс наадмыг зохион байгуулах хороо болон үзэгчид, хэвлэл мэдээллийнхэн энэ жилийн наадмыг илүү зохион байгуулалт сайтай, элдэв маргаан гомдолгүй, өнгөтэй сайхан боллоо гэж үзэж байгаа юм.

Баяр наадмын үеэр “Хүй долоон худаг”-т хурдан морь барианы газарт 3000 үзэгчдийн зөөврийн суудлыг шинээр байрлуулсан бол “Монгол наадам” цогцолборын хүрээнд “Хүй долоон худаг”-т бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, 2 үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол хийж, 361-ийн гармаас “Хүй долоон худаг” хүртэл 8,5 км автозам шинээр ашиглалтад оруулсан нь тав тухтай орчинд наадамлах нөхцөлийг хангасан арга хэмжээ болсон гэж зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо.

Энэ жилийн баяр наадамд нийтдээ 512 бөх зодоглосноос 8 шинэ цолтон төрсөн байна. Харин баяр наадмын хурдан морьдын уралдаанд хот, хөдөөгийн 700 гаруй уяачдын 2000 орчим хүлэг морьд уралджээ.

“Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар”-аас хурдан морьны салбар комиссын бүрэлдэхүүнд орж, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажилласан байна.

Үндэсний их баяр наадмын урианхай, буриад , хүүхдийн болон их харваанд нийт 700 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон байна. Наадамд оролцсон харваачдын бэлтгэл сайн, өрсөлдөөн ихтэй байсан гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Олон харваачийн оноо тэнцэж, бүх харваанд 2-3 харваачийн товх харвалтын амжилтаар баяр наадмын аваргуудыг тодруулжээ. Шагайн харваанд 42 багийн 352 харваач оролцсон байна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулагчид болон наадамчдын зүгээс энэ жилийн баяр наадмыг зохион байгуулалт сайтай, хэв журмын онц ноцтой зөрчилгүй амгалан тайван сайхан наадам болллоо гэж дүгнэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвөөс үнэгүй автобус явуулж иргэдэд үйлчилсэн нь иргэдийн таашаалд нийцсэн үйлчилгээ болсон гэдгийг зохион байгуулах хорооны гишүүд хэлж байсан юм.  Гэхдээ цаашид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим барилгажих учраас автомашины зогсоолоос эхлэн хүндрэлтэй асуудлууд гарч ирнэ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хүй долоон худагт барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн “Монгол наадам” цогцолборыг цаг алдалгүй ашиглалтад оруулах шаардалгатай гэж үзэж байгаа юм байна.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва энэ жилийн наадмыг амжилттай зохион байгуулж, гар бие оролцон ажилласан салбар хорооны гишүүдэд талархлаа илэрхийлээд, хоггүй, цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цаг наргүй ажилласан зам талбайн үйлчлэгч, жолооч, цагдаагийн алба хаагч нарт онцгойлон баяр хүргэлээ.

Тэрээр цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйл байгааг сануулсан юм. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн 12 000 гаруй суудалтай. Хотын нийт хүн амын 1 хувь нь л  цэнгэлдэх хүрээлэнд орж наадам үзэж байна. Бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр сайхан болгохын тулд цаг алдалгүй “Монгол наадам” цогцолборыг барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Тиймээс НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зорилт болон тусгагдсан “Монгол Наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлүүлэн, Засгийн газрын хуралдаанаар энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ.Тайлан хэлэлцэж дуусаад “Үндэсний их баяр наадам”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.10.70)
    Баярлаж цэнгэх юм барихдаа яаравчлах юм. Тэрни й оронд хүүхдийн эмнэлэг, Цэцэрдэг сургууль барьдаг болоосой.
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 36 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 41 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 12 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 10 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 31 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 34 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК