Доржийн гудамжийн зүүн ба баруун хэсэгт зам хаагаад байгаа. Тодруулбал, баруун хэсэг болох Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах алба хүртэлх 500 м, зүүн хэсэгт Цайз захын уулзвараас баруун тийш Моносын задгайн уулзвар хүртэлх 600 м авто замын хөдөлгөөнийг хязгаарласан. Эл хязгаарлалт долдугаар сарын 23-ны өглөөг хүртэл үргэлжилж энэ хооронд замд инженерийн шугам сүлжээний ажил хийж, замын хучилтын ажлыг гүйцэтгэж дуусгахаар авто замын компани ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.