Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Батбаяр: Хөвсгөл далайд 46 машин байна

2013-7-16
0
ЖИРГЭХ
Хөвсгөл далайг хамгаалж тус нууранд живсэн машинуудыг гаргахаар "Монголын зүүний хүчний холбоо" төрийн бус байгууллагаас энэ сарын 18-аас 21-ны өдрүүдэд "Цэнгэг
    хөвсгөлөөХөвсгөл далайг хамгаалж тус нууранд живсэн машинуудыг гаргахаар "Монголын зүүний хүчний холбоо" төрийн бус байгууллагаас энэ сарын 18-аас 21-ны өдрүүдэд "Цэнгэг далай цэнхэр дэлхий" олон улсын форумыг зохион байгуулах гэж байна. Хөвсгөл далайд живсэн машинуудыг гаргах бэлтгэл ажилтай холбогдуулан "Монголын зүүний хүчний холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Батбаяртай ярилцлаа.

-    Хөвсгөл далайн ёроолд ойролцоогоор хэдэн машин байгааг мэдсэн үү?

-    45-46 машин байгаа. Түүний 70 хувь нь шатахуунтай машин. Трактор, мотоцикль гэх мэт олон тээврийн хэрэгсэл байна. 19-ны өдөр живсэн машиныг татаж гаргаж ирэх багажаа бид зүүгээд орхино. Тэгээд татна. Ер нь бол ихэнхи машинууд далайн гол хавьдаа живсэн байна. Зарим газартаа чулуутай харин заримдаа намагтай байж болно. Түүнийг судалж байж татаж гаргах юм. Өнөөдөр Солонгосоос ирж буй дөрвөн шумбагч маань Хөвсгөл далайн гүнд орж хаана ямар машин байгааг судлах юм. Үүний дараагаар татаж гаргах боломжтой болон нэн даруй гаргах шаардлагатай машинуудыг гаргах юм.

-    Олон улсын форумын үр дүнг яаж харж байна вэ?


-   Олон улсаас хүмүүс оролцуулж байгаа нь Хөвсгөл далай бол ганцхан Монголынх биш дэлхийн далай гэдэг ойлголтыг өгч байгаа юм. Үүгээрээ 21-р зуунд алтнаас илүү чухал баялаг болж байгаа цэвэр усаа хайрлан хамгаалахад оролцоё гэж уриалж байгаа. Бид форумын үр дүнг сайнаар харж байна. Иргэдийн оролцоо, шахалттайгаар энэ ажил урагшлах юм  байна. Өнөөдөр ус хомсдож байгаа үед гадны байгууллагууд ирээд зөвлөж байхад манай төр зүгээр суухгүй байлгүй дээ. Олон жил мөнгөгүй гэж энэ далайг гаргуунд нь хаялаа шүү дээ.

-   Өмнө нь живсэн машин тэргийг гаргаж байсан тохиолдол байгаа юу?

-  Гаргаж авсан тохиолдол бий. Ноднин онцгой байдлын газрын нэг машин татаж гаргаж ирсэн. Хамгийн хэцүү нь зүйл нь далай өөрөө их гүн хүйтэн учраас түүнд нь зориулсан хувцас хэрэглэл байхгүй учир монголчууд гүн рүү орж чадахгүй байгаа юм. 1978 онд нэг хүн далайн ёроолоос машиныг татаж гаргасан байгаа. Яаж гаргасаныг бол мэдэхгүй. Тэр хүн машиныг гаргаж ирэхэд шатахуун нь хэвээрээ байсан учир шатахууныг нь зараад машиныг техникийн зах дээр авч ирж зарсан байсан. Машин бол яг хэвээрээ байсан. Хөвсгөл далай давсгүй учраас тийм байсан гэсэн. Манай шумбагч нар хувцас хэрэглэл байхгүй учраа с30-40 метр яваад л гацдаг.  Хөвсгөл далай бол 260 метрийн гүн нуур. Цэвэрхэн нуур учраас хүйтэн устай. Тэр болгон хүн ороод байдаггүй юм.

-    Живсэн эд зүйлсээс болж бохирдсон бохирдлын хэмжээ ямар байгааг судалж үзсэн үү?

-    Бохирдлын хэмжээг судалж үзэхэд далай бохирдох аюултай гэсэн дүгнэлт гарсан. Бүр илүү нарийн судалгааг багаж техник ашиглаж байж мэднэ. Эхний ээлжинд шатахуунтэй хэрэгслүүдийг гаргана.

-    Далайн ойролцоо хөрсний бохирдол ямар хэмжээнд байна вэ?

-    Хогын бохирдол гэдэг асуудал хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Хөрсний нэвчилтээр 70 хувиар бохирдож байна. Тэгэхээр УМХГ-аас мэргэжилтнүүд "Цэнгэг далай цэнхэр дэлхий" олон улсын форумд очиж сүүлийн таван жилийн мониторингийн судалгааг танилцуулна. Ямартай ч жорлонг хэрэглэж болохгүй.  Хөвсгөл далайн ойролцоо бохир усны асуудлыг шийдэх гарцыг хайж байна. Газар ухаж жорлон босгодог асуудлыг цаашид зогсооё гэж байгаа. Шинэ стандарт бий болгож Хөвсгөл далайг хамгаалахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана. Одоо бид бохирдол дээр нь судалгаа хийж байна. Жуулчдын тоо нэмэгдэх тусам хөрсний бохирдол их болно. Хөвсгөл далай нь дэлхий дээр байдаг 2 сая жилийн түүхтэй 17 нуурын нэг юм. Хэрвээ Хөвсгөл далай бохирдох юм  бол Байгаль нуур бохирдоно. Оросын талаас Байгаль нуур Хөвсгөл нуураас болж бохирдоод байна гэж ярьж байна. Монголоос болж бохирдож байгаа үгүйг  судалж байж мэднэ. Тэгээд хоёр талдаа харилцан ойлголцож хамгаалах ёстой юм. Байгаль нуур одоо ууж болохгүй болсон. Өнөөдөр ууж болох устай нуур бол ганц Хөвсгөл байна.

-    Хөрөнгө мөнгөний хувьд хаанаас гаргаж байгаа вэ?

-    Төрийн бус байгууллага учраас бидэнд мөнгө бага байна.  Гэхдээ биднийг дэмжиж зарим компани гадны байгууллагууд тусалж байна. Тиймээс л Солонгосоос хүмүүс ирж шумбалт хийх гэж байна. Ирж байгаа шумбагч нар эхлээд хэмжилт хийнэ. Хэдэн метрийн гүнд живсэн машин тэрэг байна гэдгийг тодорхойлох юм. Ер нь Хөвсгөл далайг цэвэрлэхд хамгийн  багадаа 3 тэрбум төгрөг шаардагдана. Гэхдээ бид мөнгө хэрэгтэй байна гээд зүгээр суух биш итгэл сэтгэлийнхээ хүчээр далайгаа цэвэрлэхэд гадны байгууллагуудтай хамтрана.

-  Эхний ээлжинд Сүхбаатар хөлөг онгоцыг гаргана гэсэн үү ?

-  Ярилцаж байна. Гэхдээ хамгийн эхэнд шатахуунтай тээврийн хэрэгслийг гаргах магадлал өндөр байна. Сүхбаатар хөлөг онгоц бол шатахуунгүй. Хөвсгөл далайд живсэн тээврийн хэрэгслүүдээс хамгийн хүнд жинтэй нь Сүхбаатар хөлөг онгоц юм. Одоо далайн түвшин доошилсон байна. Энэ онгоцны цэвэр жинь 300 тонн байгаа.

-      Хэзээ машинуудыг гаргаж дуусах бол?


-    3-4 жилийн дараа дуусгана. Энэ ажил болон олон хүчин зүйлээс шалтгаална.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Т.ЭНХЛЭЭ (103.23.51.2)
    ТАНРАГ ӨРГӨСӨН ЭМЧ НАР ЧИНЬ ЭМИЙН ЖОР БУРУУ БИЧЭЭД 01 САРТАЙ ХҮҮХҮҮД БУРХАН БОЛОО ГЭЖ ҮҮ? ЭНЭ ЭМЧ НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦХЫГ ТАНААС ШАРДАЖ БАЙНА ШҮҮ
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • Т.ЭНХЛЭЭ (103.23.51.2)
    ЗӨВ ШҮҮ
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 23 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 44 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 49 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 19 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК