Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2013-7-16
0
ЖИРГЭХ

    УИХ-ын дарга З.Энхболд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Такехико Накао тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013.07.16/ хүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа ноён Такехико Накао шинэ албанд томилогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж буйд нь Улсын Их Хурлын дарга талархал илэрхийллээ.

  Ноён Такехико Накао цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад хариу талархал илэрхийлээд, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг  танилцуулав.

  Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд 2013 оны Улсын Их Хурлын хаврын чуулганы үйл ажиллагааны талаар танилцууллаа.

  Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эдийн засаг болон хууль хяналтын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, ялангуяа үнэт цаас, ипотекийн зах зээл, барилга, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажилласны зэрэгцээ цаашид эдийн засгийн суурь хуулиуд, тухайлбал Газрын тухай багц хууль, Татварын орчны хоёр дахь шатны шинэчлэл, Баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах төлөвлөгөөтэй байгааг Улсын Их Хурлын дарга онцлов.
Азийн хөгжлийн банкны

  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд Азийн хөгжлийн банк Монгол Улсын нийгэм эдийн засгийн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн хамгийн том түнш гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд, Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн зэрэг салбарт нийт 1,2 тэрбум орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийсэн нь 1991 оноос хойш Монгол Улсад үзүүлсэн нийт зээл тусламжийн дөрөвний нэг болж байгаа нь үүний нэг бодит жишээ гэлээ.

  Мөн өнөөгийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас нийт 954.6 сая ам.долларын хөрөнгө бүхий зээлийн 50 төсөл, 172.2 сая ам.долларын дүн бүхий буцалтгүй тусламжийн 12 төслийг Монгол Улсад хэрэгжүүлээд байгаа. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр төслийн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганаар соёрхон батална гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд дурдаад, хотын шинэ Мэр С.Бат-Үүл Улаанбаатар хотыг ганц цэгт төвлөрсөн биш олон төвтэй болгож тэлж хөгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед энэхүү төсөл тун чухал гэлээ.

   Монгол Улс 2011 оны 8 дугаар сараас эхлэн АХБ-ны зээлдэгч улсын хувьд холимог улсын ангилалд багтаж, тус банкны ердийн эх үүсвэрээс санхүүжих эрхтэй болсон, түүнчлэн олон улсын зах зээл дээр Засгийн газрын бонд арилжаалж эхэлсэн нь манай улсын хувьд эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх шинэ боломжууд нээгдэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас улсын хөрөнгө оруулалтын 2014-2018 оны төлөвлөгөөг боловсруулан УИХ-аар батлуулахаар өргөн бариад байна. Энэ хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь улсын төсөв, зээл тусламж, концессийн хэлбэрээр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг батална. Монгол Улсын хувийн сектор сүүлийн 10 гаруй жил маш эрчимтэй өсч, манай улсын ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Монголын хувийн компаниуд олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч уул уурхай, барилга, үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг бүхий л салбарт бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь эрчим хүчний шинэ эх үүсвэр болох ДЦС-5 /ТЭЦ-5/-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтын зээл нь одоогоор хувийн хэвшилд олгогдсон хамгийн том зээл болоод байна. Иймд Азийн хөгжлийн банкны зүгээс манай улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх маш өргөн боломж байгаа гэдгийг та бүхэн анхааралдаа авч энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаатай танилцаж судлаарай хэмээн захилаа.

азийн хөгжлийн
  Монгол Улсын зүгээс Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэгийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч байгаад талархаж байгаагаа ноён Такехико Накао илэрхийлээд, цаашид Монгол Улсад үзүүлэх санхүүгийн дэмжлэг, тусламжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж ажиллах болно гэлээ. Азийн хөгжлийн банкны тусламж, дэмжлэг бол зөвхөн мөнгөн тусламжаар хязгаарлагддаггүй, бид хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцан зөвлөмж өгч ажиллаж байгаа нь ч бас хамтын ажиллагааны чухал хэсэг гэдгийг тэрбээр тэмдэглээд, эрхэм Улсын Их Хурлын даргын хэлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санааг бид талархан хүлээн авч байна. Хувийн хэвшлийн салбарт хамтран ажиллахад хууль эрх зүйн орчин маш тодорхой, тогтвортой байх нь чухал юм гэлээ.

 УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд, одоо Монгол Улсад мөрдөж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг шинэчилж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн улам боловсронгуй болгосноор хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн илүү таатай орчин бүрдэнэ гэдгийг Азийн хөгжлийн банкны эрхэм төлөөлөгч та бүхэнд дуулгахдаа баяртай байна гээд ноён Такехико Накаод шинэ албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргэж, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Монгол орны зуны дэлгэр улирал тохиосон энэ айлчлалынхаа хүрээнд байгалийн сайханд мөн тухлан саатахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 23 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 44 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 49 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 19 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК